МУИС нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан, суралцагчдад хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд анхаарч сурч суралцах таатай нөхцөл орчинг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. МУИС-ийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хүртээмжтэй орчинг бүрдүүлэхэд анхаарч “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ” албан ёсоор хийлгэж улмаар дараах үйлчилгээг үзүүлж байна.
- Төрийн буцалтгүй тусламжид хамруулах
- Боловсрол зээлийн үйлчилгээнд хамруулах
- Оюутны дотуур байранд давуу эрхтэй сонголт хийлгэх
- Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх /Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалтад хамруулах/
- Хэрэглэгчийн хүсэлт, эрэлт хэрэгцээнд суурилсан дэмжлэг үзүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан өдөрлөг зохион байгуулах тэдний нийгэмд эзлэх байр суурийг баталгаажуулна.