ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ
Нөхцөл :
- Монгол Улсын иргэн байх
- Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх
- Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх
- “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх
Тавигдах шаардлага :
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
- Шинэ элсэгч бакалаврын хөтөлбөрт элсэлтийн босго оноонд хүрсэн байх
- Бакалаврын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8 аас доошгүй, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчийн голч дүн 3.0-оос доошгүй байх
- Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд зээл олгохгүй
Бүрдүүлэх материал :
- Хүсэлтийн маягт бөглөх
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (emongolia)
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (шинэ элсэгчийн хувьд)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт (үргэлжлүүлэн суралцагчийн хувьд)
- Зээлийн мэдээллийн лавлагаа (emongolia)
- Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй лавлагаа (emongolia)
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ
Зорилтот бүлэгт дараах суралцагч хамаарна :
- Бүтэн өнчин суралцагч
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч /Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн дотуур байрны зардал орно./
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч /хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэгт Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 болон түүнээс дээш хувь алдсан гэж тогтоосныг тооцно./
- Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин бакалаврын хөтөлбөрийн суралцагч
- Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн
- Цаатан, Урианхай, Тува өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч
Бүрдүүлэх материал :
- Хүсэлтийн маягт бөглөх
- Өргөдөл (Боловсролын зээлийн сан-д хаяглах)
- Төрсний гэрчилгээний лавлагаа (emongolia)
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (суралцагчийн болон эцэг, эх emongolia)
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (шинэ элсэгчийн хувьд)
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт (emongolia)
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт (emongolia)
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний хувь тогтоосон акт (emongolia)
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
- Цаатан, урианхай, тува өрхийг баталсан тодорхойлолт
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ
Багш мэргэжлээр суралцаж буй оюутны тэтгэлэ :
Хамрагдах мэргэжил
- Математик
- Хими
- Биологи
- Физик
- Монгол хэл, бичиг, уран зохиол
- Орос хэл
- Түүх
Хамрагдах суралцагч
- Багш бэлтгэх бакалаврын үндсэн хөтөлбөрийн суралцагч
- Боловсролын чиглэлийн магистрын үндсэн хөтөлбөрийн суралцагч
2.15-аас дээш жил ажилласан багш, ажилтны хүүхдийн тэтгэлэг :
- Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхэд хамрагдана.
- Төрийн өмчийн сургалтын байгууллагад бакалаврын түвшинд тэргүүлэх болон эрэлттэй, магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцаж байх шаардлагатай.
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэг :
- Нийгмийн ажил
- Сэтгэл судлал-ХБИ-тэй ажиллах
Боловсролын зээлийн сангийн доорх албан ёсны сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ХОЛБОО БАРИХ :
Байршил : Багш оюутны хөгжлийн төв, 306 тоот
Утас : 77307730-1517
Мэйл хаяг: khishigjargal.b@num.edu.mn
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР