ДОТУУР БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

МУИС нь Оюутны 6 дотуур байртай.  Жилдээ 1800 оюутан хүлээн авах хүчин чадалтай.

I. Дотуур байранд оршин суух хүсэлт гаргах, баталгаажуулах

  1. Хэн дотуур байранд оршин суух боломжтой вэ?

Дотуур байранд оршин суух хүсэлт гаргагч нь МУИС-ийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн идэвхтэй төлөвийн суралцагч байх бөгөөд бүртгэлийн дугаар (SISI ID), нэвтрэх эрх авсан байна.

  1. Дотуур байранд оршин суух бүртгэл хэзээ явагдах вэ?

Тухайн хичээлийн жилийн намрын улирал эхлэхээс өмнөх долоо хоногт сиси системээр явагдана.

  1. Оршин суух өрөөгөө яаж сонгох вэ?

Суралцагч сиси мэдээллийн системд хувийн мэдээллээ үнэн зөв оруулж, оршин суух байр, давхар, өрөөгөө эрэмбийн дагуу сонгоно. Эрэмбэ тус бүрийн үргэжлэх хугацаа 24 цаг байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөө орон нутгийн харъяалалтай 1-р түвшний суралцагчид;
  • Хөдөө орон нутгийн харъяалалтай 2,3-р түвшний суралцагчид;
  • Хөдөө орон нутгийн харъяалалтай 4,5-р түвшний суралцагчид;
  • Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн суралцагчид;
  • Ахисан түвшний суралцагчид
  1. Баталгаажуулалт яаж хийх вэ?

Суралцагч сонгосон өрөөний төлбөрийг 4 цаг(ажлын)-ийн дотор сиси дансандаа байршуулж төлснөөр баталгаажилт бүоэн хийгдэнэ.

  1. Баталгаажуулалтаас хоцорсон тохиолдолд яах вэ?

Баталгаажуулалт дууссанаас хойш сул өрөө гарсан тохиолдолд оршин суух суралцагчийн хүсэлтийг харгалзан шийдвэрлэнэ.

II. Дотуур байранд хүлээн авах 

  1. Баталгаажуулалт хийгдсэний дараа дотуур байрандаа яаж орох вэ?

Байранд оршин суух хүсэлтээ баталгаажуулсан бүх түвшний суралцагч хичээлийн бүтэн жилээр гэрээ байгуулах ба гэрээний бүх нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн байна.

  1. Гэрээгээ яаж байгуулах вэ?

Сиси системд цахим гэрээ байгуулна.

  1. Ямар материал бүрдүүлэх вэ?
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан баримт(18-аас дээш насны суралцагчдад хамаарна);
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бичиг(сиси систем дэх маягтын дагуу)
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан бичиг

III. Дотуур байрнаас чөлөөлөх

  1. Өөрийн хүсэлтээр байрнаас гарах бол яах вэ?

7 хоногийн өмнө зохион байгуулагчид мэдэгдэж, сиси системээр “Байрнаас гарах хүсэлт”-ийг илгээнэ.

  1. Бусад ямар шалтгаанаар чөлөөлөх вэ?

Өөр суралцагчийн хувийн мэдээллийг ашиглан байранд орсон нь тогтоогдсон тохиолдолд тухайн суралцагчийг байрнаас чөлөөлнө.

Сануулах зөрчил дахин гаргасан болон “МУИС-ийн дотуур байрны журам”-ын 3 дугаар хавсралтад заасан зөрчлүүдийг гаргасан тохиолдолд чөлөөлнө.

IV. Дотуур байрны төлбөр

  1. Дотуур байрны төлбөр хэд вэ?

Дотуур байрны төлбөр хураамжийг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс тогтоосон тухайн хичээлийн жилд хэрэгжиж буй журмаар тогтооно.

2024-2025 оны хичээлийн жилийн хувьд :

  1. Төлбөрийг хэдэн сар/жилээр хийх вэ?

Дотуур байранд оршин суух бүх суралцагчид бүтэн жилээр төлбөрөө хийнэ.

  1. Хичээлийн жилийн дундаас дотуур байранд оршин суух бол төлбөрөө яах вэ?

Тухайн орох сараасаа эхлэн хичээлийн жил дуусах хүртэлх хугацааг тооцон 1 сарын төлбөрт үржүүлэн бодно.

  1. Хичээлийн жилийн дундаас оюутны байрнаас гарах бол төлбөрөө яах вэ?

Төлбөр төлсөн суралцагч гэрээ цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлт гаргасан сарыг бүтэн тооцож, нэмэлт 1 сарын төлбөрийг суутгана. Үлдэгдэл төлбөр суралцагчийн сиси дансанд шууд орно.

V. Дотуур байртай холбогдолтой гомдол саналыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Суралцагчид дотуур байртай холбоотой санал гомдолоо дотуур байрны зохион байгуулагч болон оюутны хөгжлийн газрын мэргэжилтэн нарт биеэр болон бичгээр гаргаж болно. Ирсэн гомдол саналыг холбогдох мэргэжилтэн судлан мэдэгдэнэ.

МУИС-ийн “Оюутны дотуур байрны журам”-ыг /Энд дарж/ дэлгэрүүлж үзнэ үү.

Оюутны байрны байршил

  • Оюутны I байр – СБД-ийн 6-р хороо, Бага тойруу-47, хичээлийн 2-р байрны  ард
  • Оюутны II байр – СБД-ийн 6-р хороо, Бага тойруу-47, хичээлийн 2-р байрны  ард
  • Оюутны III байр – СБД-ийн 8-р хороо, оюутны 5-р байрны  урд талд
  • Оюутны IV байр – СБД-ийн 8-р хороо хуучнаар  Дашчойлон хийдийн зүүн талд
  • Оюутны V байр – СБД-ийн 8-р хороо, ЕБС-ийн 2-р дунд сургуулийн баруун талд
  • Оюутны VI байр – СБД-ийн 8-р хороо хуучнаар ХҮДС-ийн оюутны байр

dotuur bairnii zuraglal

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар