ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ

МУИС-ийн оюутнууд нь сургууль хоорондын хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 100 орчим их, дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

/зураг дээр дарж томоор харна уу/

Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутан солилцоо хөтөлбөрийн хүрээнд дараах үйлчилгээг үзүүлдэг: 

  1. Оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх
  2. МУИС-ийн суралцагдыг гадаадын их сургуулийн оюутан солилцоо хөтөлбөрт хамруулах, заавар зөвлөгөөгөөр хангах  
  3. Оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдаж байгаа гадаадын суралцагчдад Монгол соёл, зан заншилтай хобоотой сургалт, өдөрлөг зохион байгуулах 
  4. Хамтын ажиллагааны  гэрээтэй гадаадын  их сургуульд болон олон улсын хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдахад мэдээлэл өгөх, зөвлөн туслах, сурталчлах
  5. Оюутанд гадаадын их сургуульд урт, богино хугацааны сургалт, семинар болон ахисан түвшний хөтөлбөрт хамрагдахад нь зөвлөн чиглүүлэх
  • Зуны сургалт (Хамтын ажиллагааны гэрээтэй болон бусад гадаадын их сургуулийн зуны сургалт)
  • Гадаадын их сургуулиуд болон олон улсын байгууллагаас оюутанд зориулан зохион байгуулагдаж байгаа хурал, чуулган болон сургалт 
  • Магистр болон докторын зэргийн хөтөлбөр 
  • Богино болон урт хугацааны оюутны дадлагажих хөтөлбөр
  1. Завхан, Эрдэнэт бүрэлдэхүүн сургууль, дотоодын их сургууль хоорондын богино хугацааны “Оюутан солилцоо” хөтөлбөрт хамруулах үйлчилгээг хэрэгжүүлэх

МУИС нь нийт 279 гадаад болон дотоодын их сургууль, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ба оюутан солилцоо хөтөлбөрөөр 70 гаруй гадаадын их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй байна.   

ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ҮЙЛ ЯВЦ

1 АЛХАМ: ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ

МУИС болон Оюутан, төгсөгчийн цахим хуудас, Facebook page-д оюутан солилцоо хөтөлбөрийн зар мэдээлэл орно. Оюутан тухайн мэдээлэлтэй танилцаж шаардлага хангасан тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтыг Оюутан, төгсөгчийн хэлтэст илгээнэ. 

2 АЛХАМ: БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ, ИЛГЭЭХ

Оюутан, төгсөгчийн хэлтэс суралцагчийн бичиг баримтыг хянан тухайн гадаадын их сургуульд цахим хаягаар болон шуудангаар илгээнэ. Тухайн гадаадын их сургууль элсэлтийн шийдвэрийг гарган урилга болон бусад мэдээллийг хүргүүлнэ.

Гадаадын их дээд сургуулийн тавигдах ерөнхий шаадлага:

  • МУИС-ийн бакалавр, магистр, докторын түвшинд идэвхтэй суралцаж буй суралцагч байх
  • Голч оноо 3,0 ба түүнээс дээш байх
  • Англи болон бусад хэлний (Солонгос, Япон, Хятад, Орос г.м) дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх 

Ерөнхий бүрдүүлэх бичиг баримт:

  • Сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн топорхойлолт
  • Тодорхойлох захидал 
  • Гадаад хэлний онооны батламж 
  • Суралцах төлөвлөгөө /эсээ/ 

3 АЛХАМ: УРИЛГА ХҮЛЭЭН АВАХ

Оюутан солилцоо хөтөлбөрт тэнцсэн суралцагч сургуулийн урилга болон визны урилга хүлээн авч виз мэдүүлэн, дотуур байранд бүртгүүлж, угтах үйлчилгээг захиална. 

4 АЛХАМ: ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАТАЛГААЖУУЛАХ

Виз мэдүүлсэний дараа суралцагч Оюутан солилцооны гурвалсан гэрээг байгуулан, суралцагчийн төлөв өөрчлөгдсөнөөр солилцооны оюутан эрхтэй болно.  

ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ГЭРЭЭТЭЙ ГАДААДЫН ИХ СУРГУУЛИУДЫН ЖАГСААЛТ
СУРГУУЛИЙН НЭРС  УЛС   ОЮУТНУУДАД ТАВИХ ШАЛГУУР  ХИЧЭЭЛ ЭХЛЭХ  ХУГАЦАА /НАМАР, ХАВАР/ СУРАЛЦАХ ТҮВШИН  ВЕБ САЙТ  ЛОГО
1 Данкүүкийн Их Сургууль /Dankook University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.dankook.ac.kr
2 Канвоны Их Сургууль /Kangwon University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.kangwon.ac.kr
3 Чонбүүкийн Үндэсний Их Сургууль /Chonbuk National University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.chonbuk.ac.kr
4 Соган Их Сургууль /Sogan University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.sogang.ac.kr
5 Чун-Ан Их Сургууль /Chun An University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.cau.ac.kr/
6 Ханбат Их Сургууль /Hanbat University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.hanbat.ac.kr
7 Ханьяны Их Сургууль /Hanyan University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр, доктор http://www.hanyang.ac.kr/
8 Хангүүк Их Сургууль /Hankook University of Foreign study/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.hufs.ac.kr
9 Күнминий Их Сургууль /Kookmin University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.kookmin.ac.kr
10 Конжи их сургууль /Kyonggi University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр www.kyonggi.ac.kr
11 Korea University БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр www.korea.edu
12 University of Incheon БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.inu.ac.kr
13 Seoul National University БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.useoul.edu
14 Chungnam National University БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.plus.cnu.ac.kr
15 Inha University БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр https://www.inha.ac.kr
16 Kongju University БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.english.kongju.ac.kr
17 Kyungpook University БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр https://en.knu.ac.kr/
18 Кёнхи Их Сургууль /Kyung hee University/ БНСУ Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.khu.ac.kr/
19 Хоккайда Их Сургууль /Hokkaida University/ Япон IELTS-6,5 IBT TOFEL-550, Япон хэлний түвшин-N2,Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр http://www.hokudai.ac.jp/
20 Аюума-Гакуйн Их Сургууль /Ayoma Gakuin University/ Япон IELTS-6,5 IBT TOFEL-550, Япон хэлний түвшин-N3, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр http://www.aoyama.ac.jp/
21 Васедагийн Их Сургууль /Waseda University/ Япон IELTS-6,5 IBT TOFEL-550, Япон хэлний түвшин-N3, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, Магистр www.waseda.jp
22 Акитагийн Олон улсын Их Сургууль /Akita International University/ Япон IELTS-6,5 IBT TOFEL-550, Япон хэлний түвшин-N3, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр www.aiu.ac.jp
23 Нагоягийн Их Сургууль /Nagoya University/ Япон IELTS-6,5 IBT TOFEL-550, Япон хэлний түвшин-N2,Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, Магистр http://www.nagoya-u.ac.jp/
24 Шига Их Сургууль /Shiga University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр, доктор http://www.shiga-u.ac.jp/
25 Осакагийн Их Сургууль /Osaka University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, Магистр www.osaka-u.ac.jp
26 Токиогийн Гадаад хэлний их сургууль /Tokyo University of Foreign Studies/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр http://www.tufs.ac.jp/
27 Рикко Их Сургууль /Rikkyo University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, Магистр, Доктор www.rikyo.ac.jp
28 Хосей их сургууль /Hosei University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр, доктор https://www.hosei.ac.jp
29 Мие их сургууль /Mie University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр www.mie-u.ac.jp
30 Окаяама их сургууль /Okayama university/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр www.okayama-u.ac.jp
31 Кагазава их сургууль /Kanazawa university/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр https://www.kanazawa-u.ac.jp
32 Кюшү технологийн их сургууль /Kyushu  Institute of technology/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр www.kyutech.ac.jp
33 Тохокунийн эм зүйн их сургууль /Tohoku medical and pharmaceutical university/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр www.tohoku-mpu.ac.jp/
34 Чибагийн технологийн их сургууль /Chiba institute of technology/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр https://www.it-chiba.ac.jp
35 Кокушикан их сургууль /Kokushikan university/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр https://www.kokushikan.ac.jp
36 Сайтама их сургууль /Saitama University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр en.saitama-u.ac.jp
37 Нигата их сургууль /Niigata University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр, доктор https://www.niigata-u.ac.jp/en/
38 Мияазаки их сургууль /University of Miyazaki/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр www.miyazaki-u.ac.jp/english
39 Ивате их сургууль /Iwate University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр https://www.iwate-u.ac.jp/english/
40 Кобе их сургууль /Kobe University/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр, доктор www.kobe-u.ac.jp/en/index.html
41 Осакагийн эдийн засаг хуулийн их сургууль /Osaka university of economy and law/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр www.keiho-u.ac.jp/english/
42 Мэйжи Их Сургууль /Meiji Univeristy/ Япон Англи эсвэл, Япон хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Аравдугаар сар, Дөрөвдүгээр сар Бакалавр, магистр http://www.meiji.ac.jp/
43 Москвагийн Лотоносовын нэрэмжит их сургууль /МГУ/ ОХУ Орос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр https://www.msu.ru/
44 Москвагийн олон улсын харилцааны их сургууль /МГИМО/ ОХУ Орос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр http://mgimo.ru/
45 Москва дахь эдийн засгийн дээд сургууль /МЭСИ/ ОХУ Орос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр, доктор https://www.rea.ru/
46 Халимагийн их сургууль /Калмыцкий государственный институт/ ОХУ Орос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр www.kalmsu.ru/
47 Тюмений Улсын Их Сургууль /Тюменский государственный университет/ ОХУ Орос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр, доктор https://www.utmn.ru/
48 Буриадын Их Сургууль /Buryat State University/ ОХУ Орос хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.bsu.ru/
49 Өвөрмонголын Үндэсний Их Сургууль /National University of Inner Mongolia/ БНХАУ Хятад хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр http://www.csc.edu.cn/
50 Жилин Их Сургууль /Jilin University/ БНХАУ Хятад хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.jlu.edu.cn/
51 Тианжиний Их Сургууль / Tianjin University/ БНХАУ Хятад хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр, доктор http://www.tju.edu.cn/
52 Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургууль /Beijing normal university/ БНХАУ Хятад хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Магистр, доктор http://www.educhina.mn/
53 Өвөрмонголын Багшийн Их Сургууль БНХАУ Хятад хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.educhina.mn/
54 Улаан-хад дээд сургууль БНХАУ Хятад хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр, доктор
55 Тайваний үндэсний их сургууль /National Central University of Taiwan/ Тайвань Англи эсвэл, Хятад хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр https://www.ncu.edu.tw/en

 

56 Тайваний Цинхуа их сургууль /National tsinghua University/ Тайвань Англи эсвэл, Хятад хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр https://nthu-en.web.nthu.edu.tw/
57 Хонконгийн Их Сургууль /University of Hong kong/ Хонконг Англи эсвэл, Хятад хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр https://www.hku.hk/
58 Тайваний Үндэсний Их Сургууль /National Taiwan University/ Тайвань Англи эсвэл, Хятад хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.ntu.edu.tw/
59 Тамкан Их Сургууль /Tamkang University/ Тайвань Англи эсвэл, Хятад хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр http://www.tku.edu.tw/
60 Үндэсний Юунлиний ШУТехнологийн их сургууль /National Yunlin University of science and technology/ Тайвань Англи эсвэл, Хятад хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр www2010.yuntech.edu.tw/english/
61 Ченчи Их Сургууль /National Chengchi University/ Тайвань Англи эсвэл, Хятад хэлний мэдлэгийн түвшинг харуулсан сертификат, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.nccu.edu.tw/
62 Гумболдтийн Их Сургууль /Humboldt University/ ХБНГУ Герман эсвэл Англи хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.hu-berlin.de
63 Хемницийн технологийн их сургууль /Chemnitz technology University/ ХБНГУ Герман эсвэл Англи хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр https://www.tu-chemnitz.de/index.html.en
64 Гёте их сургууль /Goethe university/ ХБНГУ Герман эсвэл Англи хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.goethe-university-frankfurt.de/
65 Өтвос Лоранд Их Сургууль /Eotvos Lorand university/ БНУУ Англи хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Доктор https://www.elte.hu/en/
66 Жеан Лорранд Моннетын их сургууль /LUM Jean Monnet University/ БНИУ Англи эсвэл Итали хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр www.lum.it/en/university-lum.html
67 Ка-Фоскари Их Сургууль /Ca-Foscari University of Venice/ БНИУ Англи эсвэл Итали хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр, доктор https://www.unive.it/english
68 Дидерогийн их сургууль /Diderot university/ БНФУ Франц хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар магистр, доктор https://www.univ-paris-diderot.fr/
69 Дорно Дахины хэл, иргэншлийн үндэсний дээд сургууль/INALCO/ БНФУ Франц хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.inalco.fr/
70 Карлийн Их Сургууль /Charles University in Prague/ БНЧУ Англи эсвэл Чех хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр http://www.cuni.cz/
71 Чехийн байгалийн ухааны их сургууль /Czech University  of Life Sciences/ БНЧУ Англи эсвэл Чех хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр https://www.czu.cz/en/
72 Өмнөд Финляндийн их сургууль /University of eastern Finland/ Финлянд Англи хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.uef.fi/en
73 Варшавын эдийн засгийн их сургууль /Warsaw School of economics/ Польш Англи эсвэл Польш хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр www.sgh.waw.pl/en/
74 Катовис дахь Силесиягийн их сургууль /University of Silesia in Katowice/ Польш Англи эсвэл Польш хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр english.us.edu.pl/university-silesia-katowice
75 Лодзийн их сургууль /University of Lodz/ Польш Англи эсвэл Польш хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр, доктор https://iso.uni.lodz.pl/
76 Денверийн Колорадогийн Их Сургууль /University of Colorado Denver/ АНУ Англи хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр www.ucdenver.edu
77 Баруун Вашингтоны их сургууль /Western Washington university/ АНУ Англи хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр https://www.wwu.edu/
78 Иоркын их сургууль /York University/ Канад Англи хэлний мэдлэгтэй байх, Дүнгийн голч 3,0 дээш Есдүгээр сар, Хоёрдугаар сар Бакалавр, магистр https://www.yorku.ca/
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар