Түгээмэл асуугддаг асуултууд

Q1. Төлбөрөө хэрхэн төлөх вэ? 

Оюутан та сургалтын төлбөрөө ХААН болон ГОЛОМТ банкны онлайн төлбөр тооцооны систем буюу E-Commerce үйлчилгээг ашиглах эсвэл Бүрэлдэхүүн сургуулийн дансруу мөнгө шилжүүлэх буюу PayBilling үйлчилгээг ашиглан төлбөрөө төлөх боломжтой. Та SISi системийн “Гарын авлага” хэсэгт байрлах SISi систем хэрэглэх заавар”-аас төлбөр төлөх дэлгэрэнгүй заавартай танилцаарай.

Q2. Онлайн гүйлгээ хийх явцад мөнгө нь хасагдсан боловч хичээл баталгаажаагүй тохиолдолд яах вэ?

Картнаас мөнгө нь хасагдсан боловч хичээл баталгаажаагүй нь банкны системээс манай системд “Гүйлгээ амжилттай болсон тухай мэдээлэл” ирээгүйгээс үүсэх бөгөөд энэ тохиолдолд та “Оюутны ID, Төлбөр төлсөн банк, Картны 16 оронтой тоо, Холбогдох утасны дугаар”-тай хамт “МУИС – SISi  Мэдээллийн систем” FB хуудас, 77307730-1153 утсаар холбогдож бидэнд хандана уу. Таны гүйлгээ МУИС-ийн дансанд орсон эсэхийг шалгасны дараа таны хичээлийг баталгаажуулж өгөх болно.

Q3. Миний картнаас 2 удаа мөнгө хасагдсан тохиолдолд хаана хандах вэ?

Хэрвээ таны картнаас мөнгө 2 удаа хасагдсан боловч хичээл баталгаажаагүй бол “Оюутны ID, Төлбөр төлсөн банк, Картны 16 оронтой тоо, Холбогдох утасны дугаар”-тай хамт “МУИС – SISi  Мэдээллийн систем” FB хуудас, 77307730-1153 утсаар холбогдож бидэнд хандах бөгөөд илүү төлөлтийн төлбөрийг таны SISi дансны үлдэгдэлд оруулж өгөх болно.

Q4. Paybilling буюу бүрэлдэхүүн сургуулийн данс руу төлбөрөө шилжүүлсэн боловч дансны үлдэгдэлд орж ирээгүй байх тохиолдолд яах вэ?

Та гүйлгээний утга дээр оюутны ID-аа буруу бичих тохиолдолд энэ асуудал үүсэх бөгөөд та манай “МУИС – SISi  Мэдээллийн систем” FB хуудас, 77307730-1153 утсаар хандаж гүйлгээгээ шүүлгүүлэх шаардлагатай.

Q5. “Судлах боломжтой боловч бэлэн биш” хичээлийг хэзээ судлах боломжтой вэ?

Судлах боломжтой боловч бэлэн биш хичээл гэдэг нь  Элсэлт бүртгэлийн хэлтсээс системд оруулсан хуваарь нь идэвхигүй буюу бүрэн болоогүй хуваарь гэсэн үг бөгөөд энэ асуудлаар сургалтын албандаа хандана уу.

Q6. Хуваарьт байгаа хичээл надад “Судлах боломжтой боловч хичээлийн хуваарьт тавигдаагүй” гээд сонгох боломжгүй байх тохиолдолд яах вэ?

Хуваарь нь тавигдсан хичээл сонгох боломжгүй байвал чиний төлөвлөгөөнд байгаа хичээл хуваарь тавигдсан хичээл системд өөр дугаартай өөр хичээлүүд (Кредит нь өөр, индекс нь өөр гэх мэт) байна. Энэ тохиолдолд хичээлийн 2-р байрны 502 тоот Мэдээллийн технологийн албанд ирж төлөвлөгөө, хичээл 2-оо шүүлгэж болно.

Q7. “Судлах боломжтой боловч хичээлийн хуваарьт тавигдаагүй” хичээлийг хэзээ судлах боломжтой вэ?

Судлах боломжтой боловч хичээлийн хуваарьт тавигдаагүй хичээл нь энэ улиралд анги дүүргэлт үүсээгүй хичээл байж болох бөгөөд энэ асуудлаар Элсэлт бүртгэлийн хэлтэст хандана уу.

Q8. Миний санал өгсөн хичээл хэзээ судлах боломжтой болох вэ?

Оюутан таны санал өгсөн хичээл анги дүүргэлт үүсээгүй учраас хуваарьт тавигдаагүй байна.

Q9. Миний тандалт өгөөгүй хичээл хэзээ нээгдэх вэ?

Хичээлд санал өгөөгүй хичээл хичээл сонголтын үргэлжлэх хугацааны 1/2-с хойш сонгох боломжтой болно. Хэзээ нээгдэх мэдээллийг тандалт өгөөгүй хичээлийн урд байрлах саарал таван хошуу дээр дарсанаар мэдэх боломжтой.

Q10. SISi систем рүү нэвтэрч болохгүй байна би яах вэ?

SISi системд нэвтрэх нууцлалын 3 тэмдэгт харагдаж байвал систем бүрэн ажиллагаатай байгааг илтгэх бөгөөд хэрвээ та нэвтэрч орж чадахгүй бол таны нууц үг буруу байна гэсэн үг. Энэ тохиолдолд та Элсэлт, бүртгэлийн хэлтэст хандаж нууц үгээ сэргээлгэнэ үү.

Q11. “***” хичээл хэзээ хуваарьт тавигдах вэ? 

Хичээлийн хуваарьтай холбоотой асуудлаар та Элсэлт, бүртгэлийн хэлтэст хандаарай.

Q12. “***” хичээлийг сонгох гэхээр хуваарь давхцаж байна гэж гарч ирэх тохиолдолд яах вэ?

Хуваарь давхцаж байгаа тохиолдолд та давхцаж буй аль нэг хичээлээ өөрчлөх шаардлагатай.

Q13. “***” хичээл дээр анги үүсгэх боломж байгаа юу?

Шинээр анги үүсгэх талаар Элсэлт, бүртгэлийн хэлтэст хандаарай.

Q14. Хичээлээ хувааж баталгаажуулж болох уу?

Та хичээлээ хуваан баталгаажуулж болно. Өөрөөр хэлбэл эхлээд 9 багц цагийг сонгож баталгаажуулаад дараа нь 6 багц цагийн хичээлийг сонгож баталгаажуулж болно. Гол нь тэг долоо хоногтоо багтаж баталгаажуулалт хийх шаардлагатай.

Q15. Хичээл амжилттай баталгаажсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хичээл баталгаажсан эсэхийг дараах аргаар мэдэж болно. Үүнд:

  • Нэвтэрч орсоны дараа нүүр хуудсан дээр судалж буй хичээлүүд гэж гарч ирэх,
  • Баталгаажуулалт хуудсан дээр хичээлийн ард Баталгаажуулснаа цуцлах гэж гарч ирэх,
  • Дүн->Мэдээлэл цэсээр ороход тухайн хичээлүүд дүнгийн мэдээлэл дээр чинь орж ирэх

Q16. Төлбөр төлөх дансны дугаарыг хэрхэн мэдэх вэ?

Та сургалтын төлбөрөө Бүрэлдэхүүн сургуулийн дараах данс руу хийж болно. Үүнд:

МУИС-ийн ХААН банк, Голомт банкны харилцах данс 

Сургуулийн нэр Дансны дугаар Банкны нэр
ХШУИС 5041339528 ХААН банк
ШУС-БУС 5041123767 ХААН банк
ШУС-НУС 5041123790 ХААН банк
ШУС-ХУС 5041123789 ХААН банк
ОУХНУС 5041339517 ХААН банк
Хуулийн сургууль 5041339506 ХААН банк
Бизнесийн сургууль 5041123756 ХААН банк
Орхон сургууль 5093076065 ХААН банк
Завхан сургууль 5495409830 ХААН банк
ХШУИС 8115006179 Голомт банк
ШУС-БУС 8115006325 Голомт банк
ШУС-НУС 8115006329 Голомт банк
ШУС-ХУС 8115006331 Голомт банк
ОУХНУС 8115006181 Голомт банк
Хуулийн сургууль 8115006180 Голомт банк
Бизнесийн сургууль 8115006330 Голомт банк

Q17. Баталгаажуулалт хийх гэхээр миний төлөвлөгөө харагдахгүй байх тохиолдолд яах вэ?

Төлөвлөгөөгөө харж хичээл баталгаажуулалт хийхийн тулд та заавал Идэвхитэй эсвэл Идэвхигүй төлөвт байх ёстой бөгөөд хэрвээ та Чөлөөтэй төлөвт байгаа бол Сургалтын албандаа чөлөөнөөс ирэх хүсэлтээ өгч төлөвөө өөрчлүүлэх шаардлагатай.

Q18. Сургалтын албаны утасны дугаарыг хэрхэн мэдэх вэ?

Та Сургалтын албуудтай дараах утсаар холбогдоно уу.

http://www.num.edu.mn/page.htm?pid=40

Q19. Сургалтын төлбөр хэд болсон бэ?

2015-2016 оны хичээлийн жилийн батлагдсан сургалтын төлбөрийг та дараах холбоосоос харна уу.

http://news.num.edu.mn/?p=27356

Q20. Хичээлийн анги дүүрсэн байна би одоо яах вэ?

Таны сонгох гэж буй хичээлийн анги дүүргэлт үүссэн бол та хүлээлгийн жагсаалтанд орж болох бөгөөд хэрвээ тухайн хичээлийг сонгосон оюутан хичээлээ цуцалвал танд тухайн хичээлийг сонгох боломж нээгдэнэ.

Эх сурвалж: http://mta.num.edu.mn/

 

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар