МУИС-ийн суралцагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх болон ажил, амьдралын зөв дадал эзэмшихэд дэмжин туслах зорилгоор Оюутан, төгсөгчийн хэлтэс “Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ”-г үзүүлж байна.
Түгээмэл асуултууд:
- МУИС-ийн сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээг хэн авч болох вэ?
МУИС-ийн идэвхтэй төлөвийн бүх суралцагч сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлт гарган үйлчлүүлэх боломжтой.
- Сэтгэл зүйн зөвлөгөөг хэн өгөх вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөөг МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсийн сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, дадлагажигч нар өгнө.
- Зөвлөгөө авах хүсэлтээ яаж гаргах вэ?
Та МУИС-ийн 75754400 – 1515 болон 77307730 – 1515 дугаарт холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлт гаргах ба сэтгэл зүйчийн болон таны боломжтой цагийг харгалзан цаг товлоно.
- Сэтгэл зүйн төв нь хаана байдаг вэ?
МУИС-ийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн байршил нь МУИС-ийн оюутны I дүгээр дотуур байрны 1 давхарт юм.
- Нэг удаагийн уулзалт хэр удаан үргэлжилдэг вэ?
Нэг удаагийн зөвлөгөө уулзалт нь үйлчлүүлэгчийн асуудлаас хамаараад 90 минут хүртэл байна.
- Би хэдэн удаа сэтгэл зүйн зөвлөгөө авч болох вэ?
Үйлчлүүлэгчийн асуудлаас хамаараад нэг хичээлийн жилд 5 хүртэл удаагийн зөвлөгөөнд хамрагдах боломжтой.
- Би яг цагтаа очих хэрэгтэй юу эсвэл өмнө нь очих хэрэгтэй юу?
Та товлосон цагаасаа 10 минутын өмнө очих нь тохиромжтой.
- Би уулзалтын цагаа цуцалж болох уу?
Та зөвлөгөө авах хүсэлтээ цуцлах бол 24 цагийн өмнө 75754400 – 1515 болон 77307730 – 1515 дугаарт холбогдон хүсэлт гаргаж уулзалтыг цуцлуулна.
- Би уулзалтын цагаа өөрчилж болох уу?
Таны уулзалтын цаг баталгаажсан тохиолдолд өөрчлөх боломжгүй юм. Танд өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд цагаа цуцлах ба дахин хүсэлт гаргаж хүлээлгийн жагсаалтад орох юм.
БАЯРЛАЛАА