Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл

Монгол улсад нэвтрэх виз авах

МУИС-д суралцах эрхийн бичиг авсан гадаадын иргэн нь Монгол  улсад  нэвтрэх  визийн эрх бүхий 4 оронтой кодыг цахим шуудангаар хүлээн авна. Хүлээн авсан кодыг виз мэдүүлэх ЭСЯ, консулын газарт хэлж, Монгол улсад нэвтрэх виз даруулна. МУИС-д элсэх хүсэлт гаргаж байх хугацаанд Монгол улсад оршин суух зөвшөөрөл авсан, ажлын, байгууллагын визтэй бол МУИС-ийн урилгаар виз авах шаардлагагүй болохыг анхаарна уу. Өмнө нь Монгол улсад байх хугацаанд виз, оршин суух зөвшөөрлийн зөрчил гаргасан бол виз олгогдохгүй байх магадлалтайг анхаарна уу.

Виз авхад шаардагдах бичиг баримт:

1.    6 сараас дээш хүчинтэй гадаад паспортын хуулбар

2.    Сүүлийн 3 сарын дотор өгсөн ДОХ –ын шинэжилгээний хариу

3.    Сүүлийн 3 сарын дотор өгсөн уушигны сүрье өвчний шинжилгээний хариу, рентген зураг.

4.    Суралцагчийн гэрээ (Хэлний бэлтгэлд суралцагчид үүнд хамаарахгүй)

5.    Сургалтын төлбөр төлсөн баримт

6.    Монгол Улсын виз хаанаас авахыг тодорхой бичнэ. Жигээ нь: БНСУ, Сөүл хот … гэх мэт

7.    Визны төлбөр 7500 төгрөг

8.    Уригдагч оюутны хувийн мэдээлэл (fөрийн улс дах гэрийн хаяг, утасны дугаар, имэйл хаяг, өөрийн улс дах холбоо барих хүний нэр, утаны дугаар, ажил хийдэг бол ажлын газрын хаяг, утасны дугаар, хэдэн жил ажиллаж байгааг тодорхой бичих). Монгол улсад амьдрах хаяг , холбоо барих хүний утасны дугаар

Түр бүртгэлд хамрагдах

Монгол улсын хилээр нэвтэрсний дараа ажлын 3  өдрийн  дотор Оюутан, төгсөгч хариуцсан нэгжид (МУИС-ийн хичээлийн 2-р байр, 110 тоот) бичиг баримтын хамт ирж бүртгэлд хамрагдана. Үүнд:

1.    паспорт эх хувиар,

2.    1 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй),

3.    1500 төгрөгний хамт бүртгүүлэх.

Хэрэв Та Гадаадын Иргэн Харьяатын Газарт ажлын 7 өдрийн  дотор бүртгүүлээгүй тохиолдолд 2.500.000 төгрөгтэй тэнцэх торгууль төлөх ба цаашид оршин суух зөвшөөрөл авах боломжгүй болохыг анхаарна уу.

Оршин суух зөвшөөрөл авах

Түр бүртгэлд хамрагдсаны дараа хуанлийн 14  өдрийн  дотор оршин суух зөвшөөрөл буюу оршин суух үнэмлэх авах ёстой. Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авахдаа Оюутан, төгсөгч хариуцсан нэгжид (МУИС-ийн хичээлийн 2-р байр, 110 тоот) бичиг баримтын хамт ирж шаардлагатай албан бичгийг аван ГИХГ-т мэдүүлж оршин суух зөвшөөрөл авна. Үүнд:

1.    паспорт, паспортын хуулбар,

2.    1 хувь  цээж зураг (4х6 хэмжээтэй),

3.    оршин суугаа хаягийн  хорооны тодорхойлолт,

4.    оршин суух зөвшөөрөл  авах  анкет,

5.    36,500 төгрөгний хамт мэдүүлэх.

Та дурдсан хугацаанд ирж оршин суух бүртгэл хийгээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээж торгууль төлөхийг анхаарна уу.

Оршин суух зөвшөөрөл  сунгуулах

Гадаадын суралцагч нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах тохиолдолд хугацаа дуусахаас 30 хоногийн өмнөөс гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр ирж хүсэлтээ гаргана. Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа дараах материалыг бүрдүүлж өгнө.

1.    Паспорт

2.    Паспортын хуулбар

3.    Түр оршин суугчийн үнэмлэх

4.    Хорооны тодорхойлолт /Оршин суугаа хаягаар харъяа дүүргийн хорооноос уг тодорхойлолтыг авна/

5.    ГИХГ- ийн Мэдүүлгийн хуудас /суралцах/

6.    Зураг /3.5*4.5/

7.    Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хураамж 65000 төгрөг

Оршин суух зөвшөөрөлийн хасалт, Монгол улсаас гарах

Гадаадын суралцагч нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлийн хасалтыг хийлгэх үүрэгтэй бөгөөд “S” ангилалын визийг дараах тохиолдолд хүчингүйд тооцно. Үүнд:

–        МУИС-д амжилттай суралцаж  төгссөн

–        МУИС-аас өөрийн хүсэлтээр гарсан

–        Хүндэтгэн үзэх шалтгаанаар сургуулиас хасагдсан

–        Гэмт хэрэг зөрчилд холбогдсон

–        “S” ангилалын визийг хугацаанд нь ашиглаж чадаагүй тохиолдолд

–        “S” ангилалын визээр Монгол Улсын хилээр нэвтэрсэний дараа түр бүртгэлд орсон ч оршин суух авалгүй бол Монгол Улсаас гаргах

Сүүлчийн хоёр тохиолдолд “S” ангилалын визийг дахин захиалж болно.

Дахин виз захиалахад бүрдүүлэх материал:

1.    Паспортны хуулбар

2.    Хаанаас визийн  урилга  авах (Жишээ нь: БНСУ-ын Сөүл дэх Монгол улсын элчин сайдын яам гэх мэт)

3.    Визийн үйлчилгээний хураамж 7500 төгрөгийг бэлнээр төлнө.

Гарах-орох зөвшөөрлийн виз

Гадаадын суралцагч нь хичээлийн жилийн хугацаанд өвлийн амралт, зуны амралтаар гэртээ харих зайлшгүй тохиолдолд гарах-орох визний зөвшөөрөл хүсэх эрхтэй. Мөн улирлын дундуур “гарах-орох” виз авах бол харьяа тэнхимийн эрхлэгч өөрийн хариуцсан профессор багшид хүсэлтээ гаргаж чөлөө олгохыг зөвшөөрсөн цохолтын хамт Оюутан, төгсөгчийн хэлтэст өгч гарах-орох визний зөвшөөрөл  авах  албан тоотыг авна.

“Гарах-орох” визний зөвшөөрлийн төрөл:

–        Нэг удаагийн гарах-орох визний зөвшөөрөл (хэлний бэлтгэл, бакалавр) 54000 төгрөг

–        Хоёр удаагийн гарах-орох визний зөвшөөрөл (магистр) 108.000 төгрөг

–        Олон удаагийн гарах-орох визний зөвшөөрөл (доктор) 6 сарын виз – 126 000 төгрөг, 12 сарын виз – 252 000 төгрөг

Виза шилжүүлэх

МУИС-ийн Зэргийн бус сургалтад хамрагдаж буй гадаад иргэдийг өөр сургуульд шилжүүлэн суралцуулахгүй бөгөөд шилжин суралцах хүсэлт гаргасан тохиолдолд МУИС-ийн урилгыг цуцалж  оршин суух зөвшөөрлийг цуцлахыг анхаарна  уу.

Зэргийн сургалтанд суарлцагч  (Бакалавр, Магистр, Доктор)  суралцах  хугацаанд бусад их дээд сургуульд  шилшин суралцах  эрхтэй  байна. Шаардлагатай бичиг баримт:

1.    Шилжин суралцах сургуулийн зөвшөөрсөн албан бичиг

2.    МУИС–аас  Гадаадын Иргэн Харьяатын Газарт хаягалсан  оршин  суух зөвшөөрлийг  шилжүүлэх тухай  албан  бичиг

 

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар