МАГИСТРАНТ ДОКТОРАНТУРЫН ОЮУТНЫ ХОЛБОО ТББ-ын ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын төрийн бус байгууллагын тухай хууль, МУИС-ийн дүрмийн 6.9, 6.10 дэх заалтыг үндэслэн Магистрант докторантурын оюутны холбоо ТББ нь 2010 онд байгуулагдан, дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Үүнд:
- Ахисан түвшиний суралцагчдийн сурах орчин, анги танхимийн хүрэлцээг нэмэгдүүлэх
- Эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны туслах ажилтан хийхэд дэмжлэг үзүүлэх
- Нийгмийн олон талт үйлчилгээ авах, ялангуяа үндэсний тэтгэлэг, урамшууллын тэтгэлэг, дотуур байраар хангагдах
- Сургалтаас гаднаас сертификат олгох сургалт явуулах, олон улсын болон улсын чанартай арга хэмжээнд хамруулах, хувь хүнийг хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулах
- МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл оролцуулах, байгууллагын өөрийн албан хэрэгцээт зүйлсийг МУИС-иас шийдвэрлүүлж, ажиллах боломжийг бүрдүүлэх
- Урлаг, соёл, нийгэм, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулах, түүнд гишүүд дэмжигчдэдээ хамруулах замаар тэднийг хөгжүүлэх
- Бакалаврын түвшиний суралцагчид зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх, амжилттай сурах үйлсэд дэмжлэг үзүүлэх
- МУИС-иас гаргаж байгаа дүрэм, журам, тушаал шийдвэрт суралцагчийн эрх ашиг, нийтлэг сонирхолыг тусгуулах
- Бусад
Магистрант докторантурын оюутны холбоо ТББ-тай Холбоо барих
№ | Нэр | Албан тушаал | Сургууль | Утас |
1 | М.Отгонбаатар | Тэргүүн | ШУС-ийн докторант | 9666-2002 |
2 | Ш.Цэндболд | МУИС-ийн ТУЗ-ийн гишүүн | ОУХНУС-ийн магистрант | 9918-2058 |
Хаяг: МУИС-ийн оюутны 1 байрны Б корпус, Оюутны байгууллагын байр