МУИС-ИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг, хөнгөлөлт олгодог. Энэхүү тэтгэлэгт гадаад, дотоодын 40 гаруй байгууллага, сан, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг жил бүр давхардсан тоогоор 1000 орчим суралцагчид тэтгэлэг олгож байна.
ТЭТГЭЛГҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ.
МУИС-ИЙН ДОТООД ТЭТГЭЛЭГ
№ | Тэтгэлэг | Зарлагдах хугацаа | Тэтгэлгийн нөхцөл | Тавигдах шаардлага | Тэтгэлгийн хэмжээ |
1 | МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ | Ø Олимпиадын нөхцөлөөр элссэн элсэгч,
Ø Элсэлтийн шалгалтын өндөр үнэлгээгээр элссэн элсэгч, Ø Байгалийн ухаан, инженер салбарын хөтөлбөр сонгон элссэн суралцагч, Ø МУИС-д элссэн Монгол угсаатан гадаад иргэн |
Ø Олон улсын болон улсын олимпиадад I-III байр эзэлсэн МУИС-д шинээр элсэгчид эхний хичээлийн жилийн тэтгэлгийг олгоно.
Ø ЭЕШ-ийн суурь болон дагалдах шалгалтад тооцуулсан дундаж үнэлгээгээр 780 буюу түүнээс дээш оноо авч, Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар болон Хүмүүнлэгийн ухааны салбар, Мэдээлэл технологи, электроникийн сургууль, Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд элссэн, Ø ЭЕШ-ийн суурь болон дагалдах шалгалтад тооцуулсан дундаж үнэлгээгээр 750 болон түүнээс дээш оноо авч, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Инженер технологийн сургуульд элссэн, Байгаль эх лицей сургуулиас элсэгчдийн хувьд суурь болон дагалдах шалгалтад тооцуулсан ЭЕШ-ын дундаж үнэлгээ 650 болон түүнээс дээш оноо авч Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Инженер, технологийн сургуульд элссэн бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг нэг удаа олгоно. Ø МУИС-ийн ахисан түвшний хөтөлбөрт элссэн монгол угсаатан гадаад иргэнд эхний улирлын сургалтын төлбөрийн 25 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг нэг удаа олгоно. |
Сургалтын төлбөрийн тодорхой хувь (50-100%) |
|
2 | ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦАЖ БУЙ МУИС-ИЙН БАГШ ОЛГОХ ТЭТГЭЛЭГ | 10-р сард,
3-р сард |
МУИС-ийн докторын хөтөлбөрт амжилттай суралцаж буй үндсэн багш | МУИС-ийн докторын хөтөлбөрт амжилттай суралцаж буй үндсэн багшид докторын сургалтын тэтгэлэг олгоно. | Сургалтын төлбөрийн тодорхой хувь |
3 | СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТУСЛАХААР АЖИЛЛУУЛАХ ТЭТГЭЛЭГ | 10-р сард,
3-р сард |
МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслах | Ø МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх
Ø Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх Ø Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх |
Сургалтын төлбөрийн тодорхой хувь |
4 | “ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН” ТЭТГЭЛЭГ | 11-р сард | МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих | Амжилттай суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад нэг удаа олгоно. | 1,000,000 төгрөг |
5 | БҮРЭЛДЭХҮҮН/САЛБАР СУРГУУЛИЙН ДОТООД САНХҮҮЖИЛТТЭЙ ТЭТГЭЛЭГ | МУИС-д амжилттай суралцаж, бусдыгаа манлайлан, сурлагын өндөр амжилт гаргасан суралцагчдыг дэмжих | Бүрэлдэхүүн/салбар сургууль нь шилдэг суралцагчийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгож болох бөгөөд МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгтэй давхардуулахгүй. | Сургалтын төлбөрийн тодорхой хувь | |
6 | МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ | 9-р сард,
2-р сард |
Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, эх оронч шилдэг мэргэжилтэн, манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмших суралцагчид | Засгийн газрын тогтоолд үндэслэн шалгуур болзол хангасан байна. | Сургалтын төлбөр
(100%) |
ГАДААД, ДОТООДЫН БОЛОН ХУВЬ ХҮН, САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
№ | Тэтгэлэг | Зарлагдах хугацаа | Тэтгэлгийн нөхцөл | Тавигдах шаардлага | Тэтгэлгийн хэмжээ |
1 | “ЯПОНЫ МИЦУБИШИ UFJ САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” | 11-р сард | Сурлага, нийгмийн идэвх, оролцоо сайтай бакалаврын түвшний суралцагч | Улирал бүр 12 доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачлагаа илтгэн харуулсан, санхүүгийн дэмжлэг шаардлагатай 2,3,4 дүгээр түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх, Тэтгэлгийг 1 удаа олгоно. | 500 ам доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
2 | “ТАЙВАНИЙ ИРГЭН UNI URTA-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”
|
9-р сард | Сурлага сайтай, авьяаслаг, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, санхүүгийн боломж муутай МУИС-ийн оюутнуудыг дэмжих | Тус тэтгэлэгт гурваас доошгүй улирал дараалан 3-оос доошгүй голч үнэлгээтэй суралцаж буй идэвхтэй төлөвийн суралцагч, мөн нийгмийн идэвхтэй оролцоотой, төлбөрийн дэмжлэг шаардлага тэтгэлгийн зорилгод нийцсэн байх. Тэтгэлгийг 1 удаа олгоно. | 500 ам доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
3 |
“БНСУ-ЫН OK BAE & JUNG САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ “
|
9-р сард | МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлэх | МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцдаг. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш голч дүнтэй, нийгмийн идэвхтэй оролцоо сайтай, давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх. Тэтгэлгийг 1 удаа олгоно.
|
500.000 ам доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
4 | БНСУ-ЫН НАМЪЯНЖҮ МОНГОЛ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САНГИЙН ТЭТГЭЛЭГ | 6-р сард | Монголын ирээдүйтэй бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих | МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцдаг. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш голч дүнтэй, нийгмийн идэвхтэй оролцоо сайтай, давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх. Тэтгэлгийг 1 удаа олгоно.
|
2,000,000 төгрөг |
5 | БНСУ-ЫН ИРГЭН КВОН СОНХҮНИЙ ТЭТГЭЛЭГ | 12-р сард | МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутныг дэмжих | МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, Солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй, бакалаврын түвшний суралцагч байх, Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх, Тэтгэлгийг 1 удаа олгоно. | 1,000,000 төгрөг |
6 | БНСУ-ЫН ИРГЭН КАН СОНВӨНИЙ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
|
4-р сард | МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөр, ази судлалын тэнхимд суралцаж байгаа оюутныг дэмжих | МУИС-ийн Гадаад хэл – орон судлал, Гадаад хэлний орчуулга, Хэл шинжлэлийн хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй, бакалаврын түвшний суралцагч байх, Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх, Тэтгэлгийг 1 удаа олгоно. | 300,000 вонтой тэнцэх хэмжээний монгол төгрөг |
7 | STEM САЛБАРТ СУРАЛЦАХ ОХИДЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР | 10-р сард | STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай таван эмэгтэй оюутныг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх.
|
2-р түвшний Компьютерын ухаанд суралцаж, STEM салбарын аль нэг чиглэлээр мэргэших зорилготой суралцагч байх, (Компьютерын ухаан, Мэдээллийн систем, Программ хангамж, Мэдээллийн технологи, Нано шинжлэх ухаан, инженерчлэл, Хэрэглээний математик, Компьютерын сүлжээ, Электроник-ийн хөтөлбөрүүд), Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх, Эцэг/эх нь өрх толгойлсон ганц бие бөгөөд байнгын тодорхой орлоготой байх, Хөдөө орон нутгаас ирсэн болон эсвэл Сонгино-Хайрхан дүүргийн оршин суугч байх, Өөрийн сонирхсон чиглэлээр хичээлээс гадуурх дугуйлан, эсвэл олимпиадад амжилттай оролцож, сайн дурын ажил хийж байсан туршлагатай байвал давуу тал болно. Тэтгэлгийг 1 удаа олгоно | 1,000,000 төгрөг |
8 | ГУНААЖАВЫН ЦЭВЭГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ | 4-р сард | МУИС-ийн бакалаврын түвшний оюутны сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэх | Нягтлан бодох бүртгэлээр амжилттай суралцаж буй бакалаврын суралцагч байх, , Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,, Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,, Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх, эрдэм шинжилгээний хурал, спортын амжилт гаргасан бол давуу талтай Тэтгэлгийг 1 удаа олгоно | 2,000,000 төгрөг |
9 | МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НИЙГЭМЛЭГИЙН НЭРЭМЖИТ СУДЛААЧ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
|
5-р сард | МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх | МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын 2-4-р түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх, Сурлагын голч дүн 2.3 буюу түүнээс дээш байх, Судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой, идэвхтэй оролцдог байх, Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байх, Өмнө тэтгэлэгт хамрагдсан байж болно, Урлаг, спорт болон бусад төрлийн улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилт гаргасан бол давуу тал болно. Тэтгэлгийг 1 удаа олгоно |
1,000,000 төгрөг |
11 | ЭРДЭМТЭН Г.ОЧИРЫН НЭРЭМЖИТ
ЗАЛУУ ОЮУТАН СУДЛААЧДЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ |
10-р сард | Химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистрант, докторант оюутны судалгааны ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэх | МУИС-д хими болон хүрээлэн буй орчны (бүх төрлийн химийн салбар, байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбар) чиглэлд идэвхтэй сурч байгаа магистрант, докторант оюутан байх
Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх Англи хэлний мэдлэгтэй байх Суралцаж буй чиглэлээрээ судалгааны ажилд 6 сараас дээш хугацаагаар хамрагдаж, тодорхой үр дүн гаргасан байх (гадаад санхүүжилттэй бол давуу тал болно) Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаараа илтгэл хэлэлцүүлсэн байх |
Доктор 1,000,000 төгрөг, Магистр 500,000 төгрөг |
12 | МУИС-ИЙН ПРОФЕССОР Г.ЛУВСАНЦЭРЭНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
|
9-р сард | МУИС-д хэрэгжиж байгаа шашин судлал, буддын гүн ухааны хөтөлбөрийг тогтвортой байлгах, дээрх чиглэлээр залуу судлаач бэлтгэх | Шашин судлалын хөтөлбөрөөр суралцдаг 3 болон түүнээс голч дүнтэй сурлагын амжилтаараа тэргүүлсэн суралцагч байх | 1,000,000 төгрөг |
13 | МУИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР, ГАВЬЯАТ БАГШ, БАЛ ОВГИЙН А.МӨНГӨНЦЭЦЭГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ | 11-р сард | МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ХИМИ, ХИМИЙН БАГШ хөтөлбөрөөр суралцагч бакалавр, магистрын оюутнуудын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах | Монгол улсын иргэн байх; Хими хөтөлбөрөөр суралцагч бакалаврын 2, 3-р түвшний болон магистрын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх; Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх; Судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой, идэвхтэй оролцдог, судалгааны багт харьяалагддаг байх; Тэтгэлэгт хамрагдах суралцагчийг МУИС-ийн хүндэт профессор, гавьяат багш Бал овгийн А.Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг олгох журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж, тэтгэлэгт хамрагдах суралцагчийг сонгоно; Хамрагдах оюутны тоо: Нэг жилд бакалаврын 1, ахисан түвшний 1 суралцагч байна. | 1 жилийн бүтэн сургалтын төлбөрийг буцалтгүй хэлбэрээр нэг удаа олгоно |
14 | МУИС-ИЙН АНТРОПОЛОГИ МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ | 10-р сард | МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн Антропологийн хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх | Антропологийн хөтөлбөрөөр суралцагч бакалаврын 2, 3. 4-р түвшний суралцагч байх, Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх, Судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой, идэвхтэй оролцдог, судалгааны багт харьяалагддаг бол давуу тал болно. Тэтгэлгийг 1 удаа олгоно.
|
1 жилийн сургалтын төлбөр |
15 | АНУ-ЫН ДЭВИД РИЧАРД ПИКАСКЕГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ | 10-р сард | Их Британи, Америк судлалын тэнхимийн сурлага, авьяас, идэвх зүтгэлээрээ шалгарсан бакалаврын шилдэг суралцагчдыг дэмжих | Ø Их Британи, Америк судлалын тэнхимийн 2, 3. 4-р түвшний суралцагч байх,
Ø Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх, Ø Судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой, идэвхтэй оролцдог, Ø төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх, Тэтгэлгийг 1 удаа олгоно. |
840,000 төгрөг |
16 |
“SKY” САЙН ҮЙЛСИЙН ТЭТГЭЛЭГ |
4-р сард | МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын суралцаж байгаа оюутныг дэмжих | Ø МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, Солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй, бакалаврын түвшний суралцагч байх
Ø Амьдралын нөхцөл байдлаа үнэн зөв бичсэн байх |
1,000,000 төгрөг |
17 | МОНГОЛ СУДЛАЛ-ЗАЛГАМЖ ҮЕ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ | 4-р сар | Монгол судлалыг хөгжүүлэхэд судалгаа шинжилгээгээ зориулах залгамж үеэ дэмжих | Монгол судлалын чиглэлээр МУИС-д суралцдаг гадаадын болон дотоодын сурлага сайтай суралцагчдад тэтгэлгийг нэг удаа олгоно. | 500,000 төгрөг |
18 | АЖИА ГЭГЭЭНИЙ “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” САНГИЙН ТЭТГЭЛЭГ | 7-р сар | Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих | Ø Монгол улсын 17-18 настай иргэн,
Ø Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх, Ø Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх, Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх |
4 жилийн сургалтын төлбөрийн буцалтгүй тэтгэлэг |
19 | ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН ДОТООДЫН ТЭТГЭЛЭГ | 9-р сард | Оюу толгой компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их дээд сургуульд уул уурхайн болон бусад чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад | Ø Монгол Улсын иргэн
Ø Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан Ø 2,3,4-р дамжаа, өдрийн ангийн оюутан Ø Бусад тэтгэлэгт хамрагдаагүй Ø Зарлагдсан чиглэлээр суралцдаг байх |
Сургалтын төлбөр |
20 | “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ | 9-р сард | Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн харьяат оюутан, залуусыг Монгол Улсын их дээд сургуульд суралцаж, чанартай дээд боловсрол эзэмших, эх орондоо болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг хүний нөөцийг бий болоход дэмжлэг үзүүлэхэд оршино. /Өмнөговь аймгийн хэмжээнд/ | Ø Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй байх;
Ø Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1, 2, 3, 4-р дамжааны оюутан байх; Ø Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сургалтын голч дүн “2.8” болон түүнээс дээш байх; Ø Тухайн хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх; Ø Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах. |
Тэтгэлгийн хэмжээ 2,000,000 /хоёр сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана). |
21 | Д.БАДРАА АГСНЫ НЭРЭМЖИТ ШУДАРГА ЁСЫГ БАДРААХ САНГИЙН ТЭТГЭЛЭГ | 10, 11-р сард | МУИС-ийн Бизнесийн сургууль, МТЭС, Нийгмийн ухааны салбарын Эдийн засаг болон Мэдээлэл технологиийн II, III курсийн оюутан байх | Ø МУИС-ийн Бизнесийн сургууль, МТЭС, Нийгмийн ухааны салбарын Эдийн засаг болон Мэдээлэл технологиийн анги, ШУТИС-ийн мэдээлэл технологиийн анги, СЭЗИС-ийн өдрийн ангийн II, III курсийн оюутан байх
Ø Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх Ø Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Сургалтын төлбөрийн тодорхой хэмжээний тэтгэлэг |
22 | ЯПОН-МОНГОЛЫН “САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР | 7, 8-р сард | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Монгол Японы Сасакава” тэтгэлэгт хөтөлбөр | Тус тэтгэлэг нь дараах чиглэлээр I түвшинг амжилттай төгсөж, II түвшинд элсэн суралцах оюутнуудад зориулагдсан болно. Үүнд:
Ø Ойн аж ахуй Ø Экологи Ø Ус судлал Ø Хүрээлэн буй орчны инженерчлэл Ø Хүрээлэн буй орчин судлал Төгсөөд тухайн чиглэлээрээ орон нутагтаа тасралтгүй 3 жил ажиллан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх |
Сургалтын төлбөрийг төгсөх хүртэл олгоно. |
23 | МОНОСФАРМ ТРЕЙД ХХК-ИЙН ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ | 5-р сард | Моносфарм трейд ХХК нь МУИС-ийн бакалаврын түвшний идэвхитэй төлөвт сурч байгаа суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгэмд тустай хүн болон төлөвшихөд нь дэмжин туслах зорилготой. | Ø МУИС-ийн Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр одоо идэвхтэй сурч буй, бакалаврын II, III түвшний суралцагч байх
Ø Сурлагын голч дүн 2.0-оос дээш байх Ø Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гарга |
Сургалтын төлбөрийг төгсөх хүртэл олгоно. |
24 | “ДЭЛХИЙН МОНГОЛ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР | 11-р сард | Монгол угсаатны оюутан, залуусаас Монгол улсын аль нэг их дээд сургуульд бакалавр болон магистр, докторын зэргээр суралцаж буй мөн хэлний бэлтгэл эсвэл сургалтад хамрагдахаар төлөвлөж буй залууст | Ø Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь тэтгэлгийн хамрах хүрээний төлөөлөл байх;
Ø Цаашид Монгол улсад суралцах, ажиллаж амьдрах сонирхолтой байх; Ø Монгол угсаатны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах сонирхолтой байх; Ø Монгол эсвэл Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; Ø Нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй, манлайлан оролцох сонирхолтой байх; |
Сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг |
25 | ЯПОН УЛСЫН ИРГЭН IKEDA SOGO-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ | 10-р сард | Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх. ШУС-ийн Ажил мэргэжил судлал хөтөлбөрөөр элссэн ахисан түвшний суралцагчид | МУИС-ийн намрын хичээлийн жилд магистрын АЖИЛ МЭРГЭЖИЛ СУДЛАЛ-ын хөтөлбөрт элссэн шинэ элсэгчид тэгэлгийг нэг удаа олгоно. | 50.000 иен |
26 | ГАДААДЫН МОНГОЛ СУДЛААЧДЫН Ц.ДАМДИНСҮРЭН, Ш.ЛУВСАНВАНДАН, Б.РИНЧЕН НАРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ | 3-р сард | Монгол судлалын тодорхой чиглэлээр ажиллаж байгаа гадаадын залуу судлаачдыг ахисан түвшний сургалтад хамруулж, мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх | Ø Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг- Монголын утга зохиол, түүхийн чиглэлээр,
Ø Академич Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг- Монгол хэл бичиг, эх бичиг, алтай судлалын чиглэлээр, Ø Академич Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг- Монголын утга соёл, угсаатны зүй, хүн судлалын чиглэлийг тус тус хамарна. |
Тодорхой тэтгэлгийн хэмжээ |
/зураг дээр дарж томоор харна уу/