Оюутны дотуур байранд орох гарын авлага

Бүртгэл

Оюутны дотуур байрны бүртгэлийг Сургалтын нэгдсэн албанаас тодорхой хугацаанд нээх бөгөөд нээсэн тохиолдолд оюутан та зүүн цэсний Дотуур байр -> Бүртгэл хэсгээр орж дотуур байранд орох хүсэлтээ илгээнэ. Хүсэлтээ илгээхдээ системд бүртгэлтэй утасны дугаар нь өөрчлөгдсөн бол утасны дугаар хэсэгт шинэчлэн оруулах бөгөөд дотуур байрны хүсэлт гаргахад шаардлагатай талбарын утгуудыг сонгон Бүртгүүлэх товч дээр даран хүсэлтээ илгээнэ.

dotuur bair1

Санамж:

  • Системд бүртгэлтэй утасны дугаар нь өөрчлөгдсөн бол заавал шинэчлэн оруулна.
  • Дотуур байранд орох шалтгаанаа үнэн зөв сонгож шалтгаанд харгалзах файлыг заавал хавсаргана.
  • Энэхүү бүртгэл ньдотуур байранд орох хүсэлтэй байгаа оюутнуудаас авч буй тандалтбөгөөд энэ нь дотуур байранд баттай орох буюу эцсийн баталгаажуулалт биш болно.

Баталгаажуулалт

Та оюутны дотуур байранд орох хүсэлтээ гаргасны дараа байр, өрөөгөө сонгож байрны төлбөрөө төлөн баталгаажуулалтаа хийнэ. Баталгаажуулалтыг Сургалтын нэгдсэн албанаас тодорхой хугацаанд нээх бөгөөд нээсэн тохиолдолд оюутан та зүүн цэсний Дотуур байр -> Баталгаажуулалт хэсгээр орж баталгаажуулна. Баталгаажуулалт нь байр, өрөө сонгох болон төлбөр төлөх гэсэн 2 үе шаттайгаар явагдана.

Байр, өрөө сонгох

Байр, өрөөгөө сонгохдоо зүүн цэсний Дотуур байр -> Баталгаажуулалт хэсэг дээр даран гарч ирэх хэсгээс байр, давхар, өрөө, засвар хийсэн, хийгээгүй өрөөнд орох эсэхээ сонгоно. Өрөөгөө сонгосны дарааБаталгаажуулах товч дээр даран дараагийн алхам буюу төлбөр төлж баталгаажуулах хэсэг рүү шил
жинэ.

dotuur bair2

Төлбөр төлөх, баталгаажуулах

Өрөөгөө сонгож Баталгаажуулах товч дээр дарсны дараа сонгосон өрөөнөөс хамаарсан төлбөрийн нэхэмжлэл гарч ирнэ. Оюутан та дотуур байрны төлбөрөө Голомт банкны онлайн гүйлгээ хийх эрхтэй карт болон Paybill үйлчилгээгээр төлөх боломжтой. Төлбөр төлөлт нь оюутны хичээл баталгаажуулалттай зарчмын хувьд ижилхэн байна.

dotuur bair3

Санамж:

  • Зөвхөн өрөө байраа сонгож төлбөрөө төлж баталгаажуулсан оюутнууд МУИС-ийн оюутны дотуур байранд орох эрхтэй болно.
  • байрныдавхарынөрөөнд эрэгтэй/эмэгтэй оюутан оруулах, тухайн өрөөнд нийт хэдэн оюутан оруулах эсэхийг Сургалтын нэгдсэн албаны оюутны дотуур байр хариуцсан мэргэжилтэн шийдэж системд байршуулна. Системд байршуулсан өрөө оюутан та бүхэнд харагдахыг анхаарна уу.

Оюутны дотуур байранд орох гарын авлага (PPTX)

Татах (PPTX )

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар