Дотуур байрыг хэрхэн хуваарилдаг вэ?
МУИС-ийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/284 тоот тушаалаар “МУИС-ийн Оюутны дотуур байрны журам” батлагдаж, түүний дагуу зохион байгуулалтын ажлыг хэрэгжүүллээ. Шинэчлэгдсэн журмаар Сургуулийн захиргаанаас оюутны хяналтын тоог гаргаж, бүрэлдэхүүний сургуулийн захиргаа, сургалтын алба өргөдлийг шийдвэрлэдэг үйл ажиллагаа хэвээр байгаа бөгөөд харин алба хэлтсийн ажил үүрэгт зарим өөрчлөлт орж, оюутны байрны квотыг нийт хүсэлт гаргасан оюутны тоонд үндэслэн гаргаж, өрөө, тасалгааны хуваарилалтыг ил тод шударга зохион байгуулах ажлыг ОЮУТНЫ АЛБА зохион байгуулж байна.
Шинэ журам гарснаар оюутнуудын хувьд ямар давуу тал байна вэ?
Оюутнуудад дараах давуу талтай байна. Үүнд:
- Оюутны байранд гадны сургуулийн оюутан болон айл амьдрах, өрөө тасалгаа хуваарилалахад тал тохой татах, өрөөний тоог дарагдуулах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.
- Дотуур байртай холбоотой захиргааны үйл ажиллагааны процесс хялбар боллоо. Бүрэлдэхүүн сургуулиуд батлагдсан квотын дагуу оюутнуудаа бүртгэн, гэрээ байгуулж, байрлуулна. Оюутнуудаас давхардсан мэдээлэл, бичиг баримт шаардахгүй болсноор чирэгдэл багасна.
- Байрлуулахдаа өрөөг сугалаагаар хуваарилж байгаа нь оюутнуудын хувьд сонголт өгч, шударга бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлнэ..
- Магистр, докторын түвшний оюутнууд байранд амьдрах боломжтой болсон.
- Түүнчлэн МУИС-ийн оюутны байгууллагын төлөөллийг хяналт мониторинг хийх чиг үүрэгтэйгээр оролцуулах болсон нь аливаа зөрчлийг илрүүлэн арилгахад оюутнуудын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
Дотуур байранд ороход ямар оюутнууд давуу эрхтэй вэ?
Суралцагчийн сурах түвшин, хаяг, ар гэрийн байдлыг үндэслэх бөгөөд дараах дарааллаар эрэмбэлнэ. Үүнд:
1-р түвшний суралцагч | хөдөө орон нутгийн, бүтэн өнчин болон ар гэрийн гачигдалтай | Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангайд амьдардаг болон бүтэн өнчин |
2 түвшний суралцагч | хөдөө орон нутгийн, бүтэн өнчин болон ар гэрийн гачигдалтай | Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангайд амьдардаг болон бүтэн өнчин |
3 түвшний суралцагч | хөдөө орон нутгийн, бүтэн өнчин болон ар гэрийн гачигдалтай | Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангайд амьдардаг болон бүтэн өнчин |
4-5 түвшний суралцагч | хөдөө орон нутгийн, бүтэн өнчин болон ар гэрийн гачигдалтай | Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангайд амьдардаг болон бүтэн өнчин |
Магистр, докторын түвшний суралцагч | хөдөө орон нутгийн | Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангайд амьдардаг0 |
Дотуур байртай холбогдолтой гомдол саналыг хэрхэн шийдвэрлэх вэ? |
Дотуур байртай холбогдолтой гомдол саналыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Оюутан суралцагсад дотуур байртай холбоотой аливаа санал гомдлоо Сургалтын нэгдсэн алба болон бүрэлдэхүүн сургуулийн оюутны албаны холбогдох мэргэжилтэн нарт биеэр гаргаж болно. Ирсэн гомдол саналыг холбогдох албан тушаалтан судлан шийдвэрлээд эргэн мэдэгдэнэ.
Хичээлийн байр, оюутны байрны байршил
Дотуур байр
№ | Байр | Байршил | Холбоо барих |
1 | Оюутны 1-p байр | УБ, СБД, Бага тойруу, 6-р хороо /Хичээлийн 2-р байрны хойно/ | 77307730-1163 |
2 | Оюутны 2-p байр | УБ, СБД, Бага тойруу, 6-р хороо /Хичээлийн 2-р байрны хойно/ | 77307730-1164 |
3 | Оюутны 3-p байр | УБ, СБД, 8-р хороо, Оюутны А хотхон | 77307730-1165 |
4 | Оюутны 4-p байр /гадаад оюутны байр/ | УБ, СБД, 8-р хороо /Дашчойлин хийдийн зүүн талд/ | 77307730-1166 |
5 | Оюутны 5-p байр | УБ, СБД, 8-р хороо Оюутны А хотхон | 77307730-1167 |
6 | Оюутны 6-p байр /худалдааны дотуур/ | УБ, СБД, 8-р хороо /спортын төв ордны зүүн талд/ | 77307730-1168 |