Хавсарга мэргэжил олгох хөтөлбөр
Хавсарга мэргэжил олгох хөтөлбөр нь оюутныг хөдөлмөрийн зах зээлд давуу боломжтой оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх бөгөөд нийт 30 багц цаг (мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл)-аас багагүй байна. Үндсэн мэргэжлийн зэрэгцээ хавсарга мэргэжил эзэмшиж байгаа оюутан бакалаврын зэрэг авахад шаардагдахад нийт багц цаг 130 багагүй байна. (МУИС-ийн сургалтын журмын 3.6.11)
Хос мэргэжил эзэмших
Хос мэргэжлийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна суралцах гэж буй хөтөлбөрийнхөө шаардлагыг хангаж, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг судална. Хос мэргэжил эзэмшиж байгаа оюутан хоёр бакалаврын зэрэг авахад шаардагдах нийт багц цагийн хэмжээ 174 багц цагаас багагүй байна. (МУИС-ийн сургалтын журмын 3.6.12)
Оюутан суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.6-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж болно. (МУИС-ийн сургалтын журмын 3.6.13)
Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн шаардлага:
МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцаж байгаа оюутан хөтөлбөрийн шаардлага хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр мөн магистрын хөтөлбөрийн хичээлийг давхар сонгон суралцах боломжтой.
Дээд боловсролын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь “ерөнхий суурь” (General education), “мэргэжлийн суурь” (Core), “мэргэжлийн” (Major) болон “чөлөөт сонголт” (Free elective) гэсэн бүтэцтэй байна.
Ерөнхий суурь (General education) МУИС-ийн шаардлага
Дээд боловсролын үндэс буюу ойлгомжтой ярих, бичих; тоон болон тоон бус мэдээллийг боловсруулах; олон ургальч үзэл баримтлалын учир шалтгааныг таньж мэдэх; бусад мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй хамтарч ажиллах, харилцан суралцах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой заавал болон сонгон суралцах хичээлүүд байна.
Мэргэжлийн суурь (Core) Бүрэлдэхүүн сургуулийн шаардлага
Хөтөлбөрийн суурь мэдлэг, мэргэжлийн чиглэлийн анхдагч ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал болон сонгон судлах хичээлүүд байна.
Мэргэжлийн (Major)
Оюутны суралцах үндсэн мэргэжлийн тодорхой мэдлэг, чадвар, дадлыг олгох, заавал болон сонгон суралцах хичээлүүд байна.
Чөлөөт сонголт (Free elective)
Оюутан хавсарга болон хос мэргэжил эзэмших, магистрын хөтөлбөрийн зарйм хичээлүүдийг судлах, их сургуулийн хэмжээнд хүссэн хичээлээ сонгон үзэхэд зориулагдсан хичээлүүд байна. Тухайн хичээл нь залгамж холбоотой бол өмнөх хичээлийг заавал үзсэн байна.
Бакалаврын хөтөлбөрийн багц цагийг дараах байдлаар хуваарилна:
Бүрэлдэхүүн сургуулиуд | Тайлбар | |||
ШУС, Орхон сургууль /хүмүүнлэгийн салбарын хөтөлбөр/ | ХШУИС, БС, ОУХНУС, Орхон сургууль /бизнесийн хөтөлбөр/, Завхан сургууль | ХЗС | ||
Цуглуулах багц цаг | ||||
Ерөнхий суурь | 36 | 30 | 30 | 120 багц цаг (ХЗС-ийн хувьд 150 бц) бол бакалаврын зэрэг авахад шаардагдах хамгийн доод хэмжээ бөгөөд хөтөлбөрийн шаардлагаас үүдэн нэмэгдэж болно. |
Мэргэжлийн суурь | 9 | 21 | 37 | |
Мэргэжлийн | 60 | 54 | 68 | |
Чөлөөт сонголт | 15 | 15 | 15 | |
НИЙТ | 120 | 120 | 150 | |
Хавсарга мэргэжил | 30 | 30 | 30 | Мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ. |
Хос мэргэжил | 69 | 75 | 105 | Мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ. Хоёр хөтөлбөрт ижил хичээл байвал аль алинд нь багц цагийг дүйцүүлэн тооцно. |
Орой, эчнээ | 69 | 75 | 105 | Бакалаврын түвшинд эзэмшсэн мэргэжил болон суралцах мэргэжлээсээ хамааран суралцах багц цагийн хэмжээ өөрчлөгдөж болно. |