Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг

МУИС-ИЙН ОЮУТАНД ОЛГОГДДОГ ТЭТГЭЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Элсэгчдийг дэмжих тэтгэлэг: 

Дараах элсэгчдийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлнө. Үүнд:

  • Улсын олимпиадад эхний байр эзэлсэн бол;
  • Суурь шалгалтанд тооцуулсан байгалийн ухааны ЭЕШ нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ мөн Математик, Физик, Хими, Биологи, Техник технологи, Мэдээлэл зүйн улсын олимпиадад 1-ээс 3-р байранд шалгарч дээрх сургуулиудад элссэн бол;
  • Суурь шалгалтанд тооцуулсан байгалийн ухааны ЭЕШ-ндаа 650 болон түүнээс дээш оноотой Байгаль Эх лицей ахлах сургуулийн төгсөгч ШУС-ийн БУС, ХШУИС-д элссэн бол;

Амжилттай суралцагчдыг дэмжих тэтгэлэг:

  • МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг
  • Гадаад, дотоодын хувь хүн, байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг
  • Оюутны солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүд
  • Засгийн газар, Боловсролын сангийн зээлээр гадаадад суралцах хөтөлбөрүүд

МУИС-ийн суралцагчдад олгодог тэтгэлэгийн нийтлэг шаардлага:

Тэтгэлэгийн зорилго, хамрах хүрээнээс шалтгаалан тэтгэлэгт тавигдах шаардлага өөр өөр байх боловч нийтлэг хэд хэдэн шаардлага байна. Үүнд:

  1. Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээл сонгон хоёроос доошгүй улирал амжилттай судалж, суралцах чадвар, идэвхи санаачилгаа илтгэн харуулсан өдрийн ангийн идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  2. Сурлагын үнэлгээний голч үзүүлэлт /GPA/- 3.0 буюу түүнээс дээш байх
  3. Суралцагч давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
  4. МУИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга авч байгаагүй байх

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Албан ёсны дүнгийн тодорхойлолт
  2. Тухайн тэтгэлэгт гаргасан хүсэлт /бөглөсөн анкет/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар

Тухайн тэтгэлэгийн зорилгоос шалтгаалан нэмэлт материал шаардаж болно.

Бүртгэл, сонгон шалгаруулалт:

Тэтгэлэг зарлагдсан тухай зар, мэдээллийг МУИС-ийн албан ёсны веб сайтууд болон Сиси системээр түгээн зарлах бөгөөд оюутнууд тухайн тэтгэлэгийн шаардлагад нийцэж байвал сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Оюутны алба нь Оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд зарлагдсан тэтгэлэгийн шаардлагын дагуу суралцагчийн хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч, хянан баталгаажуулж холбогдох газарт хүргүүлнэ.

Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтыг тэтгэлэг зарлаж буй байгууллага, сан нь өөрсдийн шаардлагад нийцүүлэн жил бүр тодорхой тооны оюутанд шинээр буюу үргэлжлүүлэн тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэж, сонгон шалгаруулалтын эцсийн дүнг МУИС-д ирүүлнэ. Сургуулийн зүгээс тухайн зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрийн зар, мэдээллийг түгээх, сонгогдсон оюутнуудад тэтгэлэгийг түгээхтэй холбоотой бичиг баримтын зохицуулалт, гардуулах болон түүнтэй холбоотой ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг.

МУИС-ИЙН СУРАЛЦАГЧПАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ

2017-04-05

Тэтгэлэгийн мэдээлэл авах утас:  77307730-1511

E-mail хаяг: Enkhjargal@num.edu.mn

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар