ЦАХИМ КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ОЮУТНЫ ЦАХИМ ҮНЭМЛЭХ 

МУИС-ийн бүрэлдэхүүн сургуульд суралцагчаар элсүүлэх тухай захирлын тушаал гарсны дараа элссэн суралцагчдад оюутны үнэмлэхийг нэг удаа үнэ төлбөргүй олгоно. Оюутны үнэмлэхээ гээсэн, гэмтээсэн тохиолдолд зохих төлбөрийг төлж нөхөн авч болно. 

Оюутны цахим үнэмлэх нь МУИС-ийн оюутан мөн эсэхийг батлах үндсэн бичиг баримт болох бөгөөд дараах байдлаар ашиглагдана. Үүнд: 

  • Номын сангаар үйлчлүүлэх;
  • ТҮЦ машинаас тодорхойлолт, дүнгийн лавлагаа авах;
  • Хичээлийн ирц бүртгүүлэх
  • Сургуулийн эмчид үзүүлэх, зөвлөгөө авах;

  I. Оюутны үнэмлэх олгогдох процесс : 

  • Оюутан та өөрийн салбар сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд цээж зургаа файл хэлбэрээр явуулан үнэмлэхний захиалга өгнө.
  • Оюутны хөгжлийн газрын цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн дээр өөрийн биеэр очиж суралцаж буй хөтөлбөр, овог нэрээ шүүлгэн үнэмлэхээ хэвлүүлнэ. 
  • Үнэмлэх хэвлэгдсэний дараа чип таниулан картын дугаарыг системд бүртгэнэ.
  • Бэлэн болсон үнэмлэхийг гарын үсэг зурж, баталгаажуулан авна. 

Анхаарах зүйлс: 

  • Таны сиси систем дэх цээж зураг зөв орсон эсэхийг сайтар нягтлана уу. Хэрвээ үнэмлэх алдаатай хэвлэгдсэн тохиолдолд дахин хэвлэхийн тулд төлбөр төлөхийг анхаарна уу. 
  • Хэрэв таны бүртгэлийн мэдээлэлд алдаа байгаа бол салбар сургуулийнхаа бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандан мэдээллээ засуулна уу.

II. Оюутны цахим үнэмлэхээ гээсэн, гэмтсэн болон дахин авах процесс : 

Оюутан та цахим үнэмлэхээ гээгдүүлсэн, гэмтээсний улмаас оюутны үнэмлэх шинээр авах бол өөрийн СИСИ дансандаа 8000 төгрөг байршуулсны дараа БОХТ-ийн 303 тоотын цахим үнэмлэх хариуцсан мэргэжилтэн дээр очиж хэвлүүлж авах боломжтой.

 

/зураг дээр дарж томоор харна уу/

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР 

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар