Мэргэжих чиглэл, мэргэжлийн хөтөлбөр сонголт

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛССЭН БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ ОЮУТНЫ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь МУИС-д элсэн суралцаж, ерөнхий суурь хичээл судалсан оюутнуудад бакалаврын зэрэг олгох мэргэжлийн хөтөлбөр сонгуулах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой аливаа асуудлыг зохицуулахад оршино.

1.2. Шинжлэх ухааны сургууль (цаашид ШУС гэнэ), Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (цаашид ХШУИС гэнэ), Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (цаашид ОУХНУС гэнэ), Орхон сургууль* (цаашид ОС гэнэ)-д элсэж МУИС-ийн Ерөнхий суурийн 24-өөс доошгүй багц цагийн хичээлийг амжилттай судалсны дараа цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрөө хаврын улирлын эцэст сонгоно.

1.3. Бизнесийн сургууль (цаашид БС гэнэ) болон Орхон сургууль**, Завхан сургууль (цаашид ЗС гэнэ)-д элсэж ерөнхий суурь болон мэргэжлийн суурийн нийт 36-аас доошгүй багц цагийн хичээлийг амжилттай судалсны дараа цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрөө 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улирлын эцэст сонгоно.

1.4. Хууль зүйн сургууль нэг хөтөлбөртэй тул энэ журам үйлчлэхгүй.

Үргэлжлэлийг эндээс харна уу

[gview file=”http://student.num.edu.mn/wp-content/uploads/2015/11/Mergejliin-hotolbor-songoh-juram-2015-2016-on.pdf”]

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ

“Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ын дагуу мэргэжлийн хөтөлбөр сонголтыг жил бүр 1 дүгээр сар, 6 дугаар сард явуулдаг.  Үүнтэй холбогдуулан оюутныг мэргэжлээ зөв сонгоход нь чиг баримжаа олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх үүднээс  “Хөтөлбөр сурталчлах өдөрлөг”-ийг зохин байгуулна.

Мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн удирдамжийг эндээс харна уу!

[gview file=”http://student.num.edu.mn/wp-content/uploads/2017/03/mer-son-udirdamj-2016.pdf”]

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар