Огноо:
‘’Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээ’’ Товч Танилцуулга : Northeast Asia Student Round Table (SRT) буюу “Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээний Уулзалт” клуб нь анх 2007 онд Японы “Акита Олон Улсын Их Сургууль”-д (AIU) байгуулагдсан бөгөөд одоогоор Япон, Монгол, Солонгос, Хонг Конг, Тайвань зэрэг Зүүн Хойд Азийн 5 улсын их сургуульд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын клуб юм. SRT…
Огноо:
Монгол Улсын Их Сургуулийн харьяа “Chill Zone” клуб нь 2021 оны 11-р сард байгуулагдсан бөгөөд оюутнуудыг чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэн төсөл, эвент, үйл ажиллагааг зохион байгуулахад суралцах боломжит нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхааран үйл ажиллагаагаа явуулж байна. Клубийн танилцуулга: Манай клубт аль ч түвшний оюутнууд элсэн орж найз нөхөдтэй болохын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, бие биеэсээ суралцан…
Огноо:
Клубын танилцуулга: Манай NanoRes оюутны клуб нь 2020 оны 10 сард шинэчлэгдэн шинээр үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн ХШУИС-ийн Наношинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн оюутнуудын санаачлагаар байгуулагдаж, гишүүнчлэлийн хувьд бүх салбарын оюутнуудад нээлттэй клуб юм. Одоогоор 30 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Бүтэц зохион байгуулалт: Жил бүр хичээлийн шинэ жилийн намрын улиралд нээлттэй гишүүнчлэлээ зарлаж, ярилцлага авсны үр дүнд тус ярилцлагад тэнцсэн…
Огноо:
“NUM DRAUGHTS” клуб нь 2022 оны 3-р сарын 31 нд 34 гишүүнтэй байгуулагдсан ба Монгол улсын их сургуулийн анхны даамны клуб юм. Одоогоор 85 гишүүнтэй ба үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Клубийн зорилго: Даам сонирхогч нийт оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх, даам тоглоход болон суралцахад нийт оюутнуудыг уриалах мөн даамын спортыг сурталчлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах.…
Огноо:
КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА Байгуулагдсан түүх: 2001 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 2000 оны элсэлтийн нэр бүхий долоон оюутан шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлэх, шинжлэх ухаанч мэдлэг хуримтлуулах, чөлөөт цагаа үр дүнтэй ашиглах сонирхлын дагуу нэгдэж, Н.Эрдэнэмягмар агсаныг тэргүүнээр сонгон багш, доктор, профессор Х.Сэлэнгэ, Х.Тэмүүжин нарын дэмжлэгтэйгээр клуб байгуулж, захирал С.Нарангэрэл доктороор батлуулжээ. Улмаар эрдэм шинжилгээний Энтимема клуб…
Огноо:
НОГООН БҮХНИЙГ ХАЙРЛАЯ Клубын танилцуулга: МУИС-ийн Экологи клуб нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, хүрээлэн буй орчин судлал байгаль хамгааллын чиглэлээр суралцдаг оюутнуудын нэгдэл бөгөөд гишүүд дэмжигчдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, түүнийгээ бусаддаа сурталчилах эрхэм зорилготой билээ. Клубт элсэгч нь: Өөрийн гэсэн идэвхи санаачилгаар /сайн дураар/ нэгдэх Клубын үйл ажиллагаанд өөрийн санаагаа оруулах Тухай бүрийн…
Огноо:
“NumCord” клуб нь 2021 оны 9 сард ботгорч явсан 3 ерөнхий суурийн оюутнууд пирожки идэхээр уулзаж улмаар дискорд дээр сервер нээж хөгжүүлэх санааг олж хэрэгжүүлснээр мөн оны 12 сард албан ёсоор клуб болон бүртгэгдсэн. Одоогоор YouTube-д контент хийж, Facebook page болон Instagram дээрээ МУИС-тай холбоотой мийм, комик цуврал нийтэлдэг бөгөөд мөн цахим болон танхимаар 30 гаруй үйл ажиллагааг амжилттай зохион…
Огноо:
BERKELEY CLUB МУИС-ийн ХЗС-ийн илтгэх урлаг, парламент болон шүүхийн мэтгэлцээний “Berkeley” клуб нь анх 1998 онд Хууль зүйн сургууль дээр эрх зүйч мэргэжлээр сурч буй оюутнууд санаачлан байгуулсан оюутны сайн дурын нэгдэл юм. Манай клуб нь Монгол Улс дахь их сургуулиудын хамгийн ууган мэтгэлцээний клуб мөн бөгөөд үе үеийн гинжин холбоог таслалгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мөн 2020 онд “Berkeley…
Огноо:
Клубын танилцуулга: Оюун ухааны клуб нь анх 2014 оны 10-р сард үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй бөгөөд оюутан залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, өөрийгөө нээн харуулах, нийтэч байдлыг бий болгох, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог ба өөрийгөө нэг шат ахиулан сорьж үзэх давуу талтай билээ. Та манай клубт элссэнээр шатар, даам, рубик, судоку, IQ өөр бусад оюуны…
Огноо:
Клуб-ын зорилго: МУИС-ийн оюутан залуучуудын дунд идэвхитэй, нэр хүндтэй байгууллага байх, ирээдүйн чадварлаг удирдагч манлайлагч нарыг бэлтгэх нийгмийн хөгжил, сайн сайхны төлөөх сэтгэлгээг клубынхээ гишүүдэд төлөвшүүлэх тэдний ур чадварыг хөгжүүлэхэд оршино. Клубын товч мэдээлэл: “ОЮУТАН-ТЭМҮҮЛЭЛ” клуб нь 2013 онд үүсгэн байгуулагдсан юм. Клубын амжилтуудаас дурьдвал: “ОЮУТАН-ТЭМҮҮЛЭЛ” КЛУБ нь МУИС-иас зарласан төслийн уралдаанд “ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ” төсөл шалгарч батламж гардан авсан. БСШУЯамнаас хэрэгжүүлж буй…