Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Энтитема клуб

Огноо: 2017-10-192022-09-21

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

            Байгуулагдсан түүх:

            2001 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 2000 оны элсэлтийн нэр бүхий долоон оюутан шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлэх, шинжлэх ухаанч мэдлэг хуримтлуулах, чөлөөт цагаа үр дүнтэй ашиглах сонирхлын дагуу нэгдэж, Н.Эрдэнэмягмар агсаныг тэргүүнээр сонгон багш, доктор, профессор Х.Сэлэнгэ, Х.Тэмүүжин нарын дэмжлэгтэйгээр клуб байгуулж, захирал С.Нарангэрэл доктороор батлуулжээ. Улмаар эрдэм шинжилгээний Энтимема клуб 2001 оны 12-р сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн.

“Энтимема” нэрний утга:

             МУИС-ийн ХЗС-ийн профессор Х.Сэлэнгэ багшийн санаачлагаар грек хэлнээс “Ухамсарт угаас заяасан мэдлэг” хэмээн буух “Энтимема” гэсэн логикийн ухагдахуунаар нэрлэсэн. Клуб энэхүү нэрийг билэгдэн авч хэрэглэсэн нь “эрх зүйг хүнээс гадуур буюу түүний дотоод ертөнц, мөн чанартай хамааруулалгүй авч үзэх нь түүнийг зөв оновчтой төсөөлөн танин мэдэх бололцоогүй” гэх үзлийг иш болгож буй илэрхийлэл мөн.

Бидний лого:

            ХЗС-ийн багш Х.Тэмүүжин клубийн гишүүдтэй ярилцаад шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, хууль, эрх зүй хэн бүхэнд алгаа дэлгэж байхыг бэлгэдэн сунгаж буй гарыг хар цагаан өнгөөр хослуулан Эртний Грек цагаан толгойн “Э” үсэг болох ∑ тэмдэглэгээгээр “Энтимема”-гийн эхний үсгийн орлуулан бүтээжээ.

Бидний зорилго:

             Эрх зүйн сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль эрх зүйг бүтээлчээр судлах эрмэлзлийг хөгжүүлэх, асуулдалд шүүжлэлтэй хандах чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн чадварлаг хуульч, эрх зүйч мэргэжилтны оюун санаа болон эрдэм шинжилгээний ажилд хувь нэмэр оруулах мөн бүтээлч хамт олныг бүрдүүлэн бий болгох юм. Үүний тулд гишүүдийнхээ эрдэм судлалын эрх чөлөө, шинжлэх ухааны үнэний төсөөлөл, чөлөөт сэтгэлгээ, эрдэм судлалын идэвх санаачлагыг батжуулан шинжлэх ухааны шүүмж, хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг онолын түвшинд хийх арга зүйг эзэмшүүлэх юм.

Бидний уриа:

            “Эрх зүйд үүнээс дотно харилцаа, үүнээс төгс мэдлэгт хүрэх зам гэж үгүй...”

Бидний үйл ажиллагаа:

Эрдэм шинжилгээний ажил бичих арга зүй

Эсээ бичих арга зүй

Шүүмж бичих онол, арга зүй

Чөлөөт болон сэдэвчилсэн мэтгэлцээн

Шинжлэх ухааны шүүмж хэлэлцүүлэх

Түүнчлэн гишүүд хооронд найрсаг дотно, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор жил бүр клубийн үйл ажиллагааны нээлт, төрсөн өдөр, шинэ жил зэргийг уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн залгамж чанарыг хадгалан үе үеийн төгсөгч гишүүддээ хүндэтгэн “ Хүндэт гишүүн”- ий тэмдэг гардуулдаг.

 

Клубийн дүрэм:

Энтимемагийн Нийт гишүүдийн хурал хуралдаж Энтимема клубийн Үндсэн Дүрмийг 2002 оны арван нэгдүгээр сарын 8-ны өдөр, 12 цаг 15 минут 55 секунд батлан гаргаж 2003 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдрийн 12 цагаас дагаж мөрдсөн түүхтэй. Бүтцийн хувьд Дөрвөн бүлэг Хорин зүйлээс бүрддэг. Клубийн Үндсэн Дүрэмд гишүүнчлэл, гишүүдийн эрх, үүрэг болон удирдлага болох “Гишүүдийн Зөвлөл”-ийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг зохицуулсан. Энтимема клубт хүсэл зорилгоороо нэгдсэн гишүүн бүр Үндсэн дүрмийн өмнө эрх тэгш байхаар тусгасан.

Зохион байгуулдаг тэмцээн уралдаан:

Оюутны эрдэм шинжилгээний хурал

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх

Салбар эрх зүйн бодлогын уралдаан

Хууль зүйн эсээ бичлэгийн уралдаан

“Үндсэн эрх” сэдэвт мэтгэлцээний “Улсын Аварга” шалгаруулах тэмцээн

“Үндсэн эрх” сэдэвт мэтгэлцээний “Улсын Аварга”-ын Сорил

“Үндсэн эрх” сэдэвт мэтгэлцээний Лиг

“Үндсэн эрх” сэдэвт мэтгэлцээний анхлан мэтгэлцэгчдын тэмцээн

Уламжлалт үйл ажиллагаа:

Клубын нээлтийн үйл ажиллагаа

Клубын төрсөн өдөр

Шинэ жил

Гишүүдийн дундах маф тоглоом

Хавар, Намрын зугаалга

Зочны ярилцлага

Кино болон Номын хэлэлцүүлэг

Сургалтууд

Үе үеийн тэргүүн нар

Н.Эрдэнэмягмар/2001-2002/

О.Мөнхсайхан/2002-2004/

А.Бямбажаргал/2004-2005/

Б.Мэргэн/2005-2007/

Х.Баярцэцэг/2007-2008/

О.Алтантуяа/2008-2009/

Б.Халиунаа/2010-2011/

Т.Энхжаргал/2011-2012/

Б.Үүлэнсондор/2012-2014/

Г.Анударь/2014-2015/

О.Тэлмүүн, Асланбек/2015-2016/

Г.Манилцэцэг/2016-2017/

О.Мөнхнасан/2017-2018/

М.Мөнхбаясгалант/2018-2019/

О.Энхманлай/2019-2020/

Д.Нагважамц/2020-2021/

Н.Лхагважаргал /2021-2022/ О. Ундрам /2022-…/

Гишүүнчлэлтэй тухай

Энтимема клубийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 70-аас доошгүй хувь нь зөвхөн МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн оюутан байхаар тусгасан. Клубд гишүүнээр орох, гарах эрх МУИС-ийн оюутан бүрд нээлттэй бөгөөд энэхүү эрхийг дүрэмд журам болгон заан баталгаажуулсан ба “Энтимема” гэр бүл МУИС-ийн нэгээс тавдугаар түвшний нийт 400 гаруй оюутныг гишүүнээр элсүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай клубын онцлог ба давуу талууд:

“Энтимема клуб” нь үүсгэн байгуулагдсанаас хойш 19 жил болж байгаа юм. Манай клубын хувьд бусад клубээс ялгагдах онцлог нь хууль зүйн оюутнуудын ур чадваруудыг  хууль зүйн шинжлэх ухааны бие даасан арга зүйтэй уялдуулахын  сацуу, дэлхийд жишиг болж буй, сургалт, судалгаа, шүүмж зэрэг чадваруудыг оюутнуудад эзэмшүүлж, тэдгээрийн ирээдүйн хөгжилд ахиц дэвшил гаргах зорилгыг агуулж байдагт оршино. Давуу талууд:

Эрдэм шинжилгээний бие даасан арга зүйн сургалтыг явуулах (Илтгэл, эссе, шинжлэх ухааны шүүмж бичих зэрэг)

Оюутнуудын бие даан суралцах чадварыг сайжруулах (Илтгэх ур чадвар, мэтгэлцэх чадвар багаар ажиллах чадвар гэх мэт)

Найрсаг хамт олонтой хамтарч ажиллуулах

Оюутнуудад хуульч хүний арга барил, соёл, боловсролыг эзэмшүүлэх

Хууль зүйн оюутнуудын бусад ур чадваруудыг хөгжүүлэх, дээшлүүлэх

Холбогдох дугаар: 85355050, 89117585

ФБ хуудас: https://www.facebook.com/Entimema.club/

Youtube Суваг: https://youtube.com/channel/UCbdefCmv7-dtGgVd6E7XgJA

Instagram:  https://instagram.com/entimema.esl?igshid=YmMyMTA2M2Y=

Gmail: entimema.esl@gmail.com 

Шинэ мэдээ

  • “Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн лекц”-д урьж байна 2025-11-13
  • “Хүний аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт лекцэд урьж байна 2025-11-13
  • “Үндэсний эв нэгдэл” нийтлэлийн уралдааны зар 2025-11-12
  • “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт 2025-11-10
  • МУИС-ийн Соёл – “Кофены соёл” сургалт 2025-11-03

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X