Огноо:
Seraph Япон поп соёлын клуб “ Монгол улсын их сургуулийн харъяа SERAPH” клуб нь 2020 оны 9-н сард анхны уулзалтаа 100 гаруй гишүүнтэй хийснээр 10-н сард анх албан ёсоор байгуулагдсан бөгөөд япон поп соёлыг түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний алсын хараа: Гишүүн бүр суралцах хугацаандаа анхан шатны Япон хэлний мэдлэгэтэй, бүтээлч залуусыг бий болгон япоп поп соёлыг түгэн дэлгэрүүлдэг…
Огноо:
"Ногоон инженерчлэл” клуб нь 2020 оны намар Монгол Улсын Их сургуулийн харьяа ХШУИС- ХБООИ тэнхимийн Хүрээлэн буй орчны инженер мэргэжлийн багш, оюутнуудын санаачилагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр суралцаж буй нийт оюутнуудад нээлттэй клуб юм. Манай клубийн зорилго нь хүрээлэн буй орчны бохирдолтой холбоотой судалгаа шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний хурлуудад оролцох, нийгэм олон нийтэд байгаль орчноо…
Огноо:
Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх "Eagle" клуб нь сэтгэл судлал болон илтгэх урлагийн талаар сонирхолтой оюутнууд санаачлан байгуулсан бөгөөд 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн жилд нэг удаа сайн үйлсийн аян зохион байгуулдаг ба цаашид өөрсдийн мэдлэг чадвар дээр тулгуурлан нийгэмд хувь нэмэр болох төсөл хөтөлбөрыг санаачлан судалж байна. Өдгөө 21 гишүүн 16 сайн дурын ажилтантай үйл ажиллагаа…
Огноо:
“ТИТЭМ ТҮҮХ” клуб нь 2021 оны намар МУИС-ийн ШУСУ-ХУС-ийн түүхийн танхимын санаачлагаар байгуулагдаж байсан клуб бөгөөд МУИС-ын бүх салбарын одюутануудад нээлттэй клуб юм. Зорилго, зорилт Клубын зорилго нь гишүүн оюутанууд долоо хоног бүрийн уулзалтаар түүхийн талаар ярилцан судалж, түүхтэй холбоотой хөгжөөнт тоглоом, улаанбаатарт байдаг эд өлгийн баримттай танилцаж, хотын төвд байрлах музейгээр аялах гэх мэт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх…
Огноо:
Дипломат Клуб нь МУИС-ийн ОУХНУС-ийн Ууган клуб бөгөөд анх “Diplomacy Beyond 2000” нэртэйгээр оюутнуудын санаачлагаар байгуулагдаж байсан ба өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүйгээр амжилттай явуулж байна. Алсын хараа: Манай клуб нь ирээдүйн чадварлаг дипломатыг бэлтгэх зорилготой ба тэдэнд мэдлэг, чадвар болон мэргэжлийн дадлага, туршлага олгон, мэргэжлээ илүү танин мэдэж, дур сонирхолтой болоход чиглэгдсэн байдаг. Дан ганц академик чадварыг эрхэмлэх бус…
Огноо:
КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА: Монгол Улсын Их Сургууль болон UNCAGE Mongolia -ийн дэргэдэх NUM - UNCAGE клуб нь 2020 оны 10-р сарын 12-ний өдөр байгуулагдсан бөгөөд хувь хүний хөгжил, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй клуб юм. Тус клуб нь зөвхөн сайн үйлсийг түгээн дэлгэрүүлдэг төдийгүй Монгол Улсын Их Сургуулийн нийт оюутан залуусыг сайн үйлсийн аянуудад уриалан, зохион байгуулдаг. NUM-UNCAGE клубт…
Огноо:
’THANKS STUDENT’’ клуб нь 2021 оны 3-р сарын 26-нд МУИС-ийн харъяа байгуулагдсан бөгөөд 2022 оны 2-р сарын 21-нд анхдугаар нэгдсэн чуулганаа хийж МУИС, АШУҮИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ИЗОУИС зэрэг Монголын томоохон их сургуулиудад салбараа байгуулж үндэсний хэмжээний иргэний нийгмийн байгууллага болох эхлэлээ тавин ажиллаж байна. Манай клубт нэгдсэнээр та: Өрсөлдөх чадвартай, нийгэмд өөрийн гэсэн байр суурь, дуу хоолойтой шилдэг лидер…
Огноо:
Уриа үг: “Бид тэргүүлнэ, бусдыг нь уриална” “Student Implementation and Collab” буюу SIC (эс ая си) клуб нь 2021 оны 01 сарын 18-нд байгуулагдаж, 2021 оны 02 сарын 08-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрх бүхий клуб болсон билээ. Бид идэвх оролцоотойгоор өөрсдийн нийгмийг бүтээх хүсэл сонирхлоороо нэгдсэн оюутан залуус юм. Зорилго, зорилт Клубын эрхэм зорилго нь сайн үйлсээр…
Огноо:
Клубын мэдээлэл “Probe” биотехнологийн клуб нь 2010 оны 4-р сарын 1-ний өдөр биотехнологийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын санаачлагаар үүсгэн байгуулагдаж 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй оюутан залуусын нэгдэл юм. Өдгөө 28 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Зорилго, зорилт Биотехнологийн мэргэжлийг сурталчлах, клубийн гишүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар ирээдүйн шилдэг мэргэлжилтэнг бэлтгэхэд оршино. Үйл ажиллагааны чиглэл Шинжлэх ухааны гайхамшгийг…
Огноо:
Манай номын клуб нь 2018 онд Монгол улсын их сургуулийн номын сангийн дэргэд байгуулагдсан бөгөөд МУИС-ийн цорын ганц номын клуб юм. Бидний гол зорилго бол долоо хоног бүр номын хэлэлцүүлэг өрнүүлэн МУИС-ийн оюутан залуусийн дунд ном унших соёлийг түгээн дэлгэрүүлэхэд оршино. Клубийн зорилго, үйл ажиллагааны чиглэл Бидний уриа: “Ухаан далай номноос эхтэй” Хамрах хүрээ: МУИС-ийн оюутнууд Зорилго: Оюутнуудын чөлөөт цагаа…