EAGLE CLUB
Огноо:Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх "Eagle" клуб нь сэтгэл судлал болон илтгэх урлагийн талаар сонирхолтой оюутнууд санаачлан байгуулсан бөгөөд 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн жилд нэг удаа сайн үйлсийн аян зохион байгуулдаг ба цаашид өөрсдийн мэдлэг чадвар дээр тулгуурлан нийгэмд хувь нэмэр болох төсөл хөтөлбөрыг санаачлан судалж байна.
Өдгөө 21 гишүүн 16 сайн дурын ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.
Зорилго: Сэтгэл судлалын талаарх мэдлэгийг эзэмших болон илтгэх урлагийн чадвараа дээшлүүлж, сайн дурын үйл ажиллагаанд оролцож өөрийгөө хөгжүүлэхэд туслахад бидний зорилго оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
Долоо хоног бүрийн тогтсон клубын уулзалт болдог ба тухайн өдөр гишүүд өөрсдийн судалсан мэдээллээ бусдад илтгэл хэлбэрээр тавьж тухайн сэдвээр мэтгэлцэх, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Мөн сайн дурын үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар ярилцах хэлэлцдэг.
Бүтэц зохион байгуулалт:
Хичээлийн шинэ жилийн намрын улиралд нээлттэй гишүүнчлэл зарлагддаг ба бүртгүүлсэн оюутнууд тодорхой асуулгад хариулснаар албан ёсоор бүртгэгддэг.
FB: NUM "Eagle" клуб
Холбогдох утас: 99813670, 80091778