ОЮУТАН-ТЭМҮҮЛЭЛ клуб
Огноо:
Клуб-ын зорилго:
МУИС-ийн оюутан залуучуудын дунд идэвхитэй, нэр хүндтэй байгууллага байх, ирээдүйн чадварлаг удирдагч манлайлагч нарыг бэлтгэх нийгмийн хөгжил, сайн сайхны төлөөх сэтгэлгээг клубынхээ гишүүдэд төлөвшүүлэх тэдний ур чадварыг хөгжүүлэхэд оршино.
Клубын товч мэдээлэл: “ОЮУТАН-ТЭМҮҮЛЭЛ” клуб нь 2013 онд үүсгэн байгуулагдсан юм. Клубын амжилтуудаас дурьдвал:
- “ОЮУТАН-ТЭМҮҮЛЭЛ” КЛУБ нь МУИС-иас зарласан төслийн уралдаанд “ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ” төсөл шалгарч батламж гардан авсан.
- БСШУЯамнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны бүтээлч санаачилгыг дэмжих төслийн өрсөлдөөнт тэтгэлэг”-т шалгарсан.
- Клуб сурталчилах өдөрлөгийг байнга зохион байгуулдаг бөгөөд үүгээрээ дамжуулан олон уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудыг зохиодог.
- Байнгын “НОМТОЙ ОЮУТАН” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
- Клубын ээлжит хурлуудын дараагаар Монголын шилдэг лекторуудыг урин авчирж богино хэмжээний лекц болон ярилцлагыг хийдэг.
- Өөрийн гэсэн идэвхи санаачилгаар /сайн дураар/ нэгдэх
- Клубын үйл ажиллагаанд өөрийн санаагаа оруулах
- Тухай бүрийн уулзалт арга хэмжээнд идэвхтэй оролцох
- Хүмүүст клубээс олж авсан мэдлэгээ түгээж байх
- Бусад энэ чиглэлийн үйл ажиллагааны байгууллагатай нэгдэж ажиллах
Холбогдох утас : 86848070
Facebook page: МУИС-ийн ОЮУТАН ТЭМҮҮЛЭЛ КЛУБ