Nano Res клуб
Огноо:Клубын танилцуулга:
Манай NanoRes оюутны клуб нь 2020 оны 10 сард шинэчлэгдэн шинээр үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн ХШУИС-ийн Наношинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн оюутнуудын санаачлагаар байгуулагдаж, гишүүнчлэлийн хувьд бүх салбарын оюутнуудад нээлттэй клуб юм. Одоогоор 30 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг.
Бүтэц зохион байгуулалт:
Жил бүр хичээлийн шинэ жилийн намрын улиралд нээлттэй гишүүнчлэлээ зарлаж, ярилцлага авсны үр дүнд тус ярилцлагад тэнцсэн оюутнуудыг албан ёсоор гишүүнээр элсүүлнэ.
Үйл ажиллагааны чиглэл:
Шинжлэх ухаан болон нанотехнологийг нийгэмд таниулах, гишүүдэд шинэ соргог танин мэдэхүйн мэдээ, мэдээлэл хүргэх, нийтэд түгээх, гишүүд хоорондын багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагаа явуулдаг.
Клубийн зохион байгуулах үйл ажиллагаа
- Шинжлэх ухаан болон нанотехнологийг сурталчлан таниулах, мэргэжлээ сурталчлах;
- Мэргэжлийн эрдэмтэн, судлаачдаас давтлага, зөвлөгөө авах;
- Сонирхолтой лекц, сургалт зохион байгуулах;
- Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, үйлдвэр, лабораториуд болон их сургуулиудын орчинтой танилцах;
- ШУ-ны талаарх сүүлийн үеийн ололт амжилтуудын талаар мэдээлэл авах, харилцан солилцох;
- Урлаг, спортын тэмцээн, уралдаан болон ЭШХ-д баг хамт олноороо оролцох;
- Чөлөөт цагийг сонирхолтой өнгөрүүлж, найз нөхдийнхөө хүрээг тэлэх;
- Сайн дурын ажил хийх;
- Бусад клубүүдтэй нөхөрсөг харилцааг бий болгож хамтарч ажиллах, туршлага солилцох гэх мэт үйл ажиллагааг тогтмол хийнэ.
Та бидэнтэй холбоо барихыг хүсвэл:
Nanores2021@gmail.com хаягаар холбогдоорой.
