Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

SRT клуб

Огноо: 2017-10-192022-09-21

‘’Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээ’’

Товч Танилцуулга : Northeast Asia Student Round Table (SRT) буюу “Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээний Уулзалт” клуб нь анх 2007 онд Японы “Акита Олон Улсын Их Сургууль”-д  (AIU)  байгуулагдсан бөгөөд одоогоор Япон, Монгол, Солонгос, Хонг Конг, Тайвань зэрэг Зүүн Хойд Азийн 5 улсын их сургуульд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын клуб юм. SRT Mongolia клуб нь анх 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуульд байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэйгээр явуулсаар ирсэн 2021 оны МУИС-ийн “Шилдэг Клуб” юм.

 SRT клубын эрхэм зорилго: Зүүн Хойд Азийн их дээд сургуулиудын оюутан залуучууд мэдлэг оюунаа уралдуулан найрсаг харилцаа, итгэлцлийг бий болгож , шинжлэх ухаан техникийн ололт, амжилт, шинэ мэдээллийг солилцон, туршлагаас суралцан оюутнуудын хоорондын харилцан ойлголцол, түншлэлийг бэхжүүлэх бат бөх суурийг бий болгох зорилготой.  Мөн түүнчлэн гишүүд олон улсын харилцааны шилдэг мэргэжилтэн болохыг эрхэмлэнэ. SRT клуб нь оюутан, залуусын мэдлэг боловсролыг дэмжих хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

 Клубын үйл ажиллагаа : SRT Mongolia клубийн үйл ажиллагаа гадаад, дотоод хоёр хэсгээс бүрдэнэ. Дотоод хэсэгт Монголын их дээд сургуулиуд болон оюутан залууст чиглэгдсэн үйл ажиллагаа багтах ба  гадаад хэсэгт Зүүн Хойд Азийн их дээд сургуулиудын оюутнуудтай хамтран зохион байгуулдаг Олон Улсын Зуны Чуулган (Summer Conference) орно.

Дотоод үйл ажиллагаа:

Клубийн гишүүд дотроо Өвлийн бэлтгэл хурал (Domestic Conference) буюу Зүүн Хойд Азийн нийт улсуудын нөхцөл байдлыг хэлэлцэх судалгаа шинжилгээний хурлыг зохион байгуулдаг.

Оюутан залууст чиглэсэн үйл ажиллагаа:

HERMES  Танин Мэдэхүйн тэмцээн

POLITICA Цэрэг, Стратеги, Улс төр, Гадаад бодлогын тэмцээн

SERAPIS Танин Мэдэхүйн тэмцээн

Гадаад үйл ажиллагаа:

Зүүн Хойд Азийн гишүүн 5 улс буюу Монгол, Тайвань, Япон, Солонгос, Хонг Конг зэрэг орнуудаас жил бүр аль нэг улс нь зуны хурлаа зохион байгуулж, бусад гишүүд нь тухайн оронд биеэр очиж хуралдаа оролцдог.

Үйл ажиллагаануудыг дэлгэрэнгүй танилцуулбал :

 1.1“Хермес” Танин Мэдэхүйн Тэмцээн: Монгол Улсын Их Сургуулийн 1 дүгээр түвшний оюутнуудын мэдлэг, багаар ажиллах чадварыг сорьж уралдуулах ''Олон улсын харилцааны үндэс ба даяаршил'' хичээлийн мэдлэгийн суурийг бататгах, танин мэдэхүйн онц сонирхолтой асуултаар шинэхэн оюутнуудын мэдлэгийг уралдуулах зорилготой тэмцээн юм.

1.2 “Политика” Улс Төр Цэрэг Стратегийн Тэмцээн : Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуулийн 2 ба түүнээс дээш түвшний оюутнуудад мэргэжлийн хичээлийн онолын мэдлэгийг практик дээр сонирхолтой байдлаар ашиглах зохиомол улсаар тоглох боломжийг олгодог тэмцээн юм. Политика ертөнцөд 10 улс оршдог бөгөөд оролцож буй баг бүр нэг улсыг төлөөлөн  дипломат ажиллагаа,  геополитик, эдийн засаг, улс төр, цэрэг стратегийн хүрээнд өөрийн улсын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах замаар Политика ертөнц дэх ОУХ-ны системийн тогтвортой байдлыг хангана.

 1.3 “Серапис” Танин Мэдэхүйн Тэмцээн : Монгол Улсын Их Сургуулийн бүх салбар сургуулийн оюутнуудын дунд “Хермес” тэмцээнийг өргөтгөн  2016 оноос шинээр зохион байгуулагдаж буй танин мэдэхүйн, хөгжөөнт тэмцээн юм. Бүх салбар сургуулийн оюутнуудыг олон улсын харилцааны сургуулийн оюутнуудтай өрсөлдөж, олон улсын харилцаа болоод танин мэдэхүйн мэдлэгийн хүрээг тэлэх зорилготой.

2.1 Domestic Conference (Өвлийн хурал ): Зуны чуулганы ( Summer Conference ) бэлтгэл болгож жил бүрийн 1 дүгээр сард SRT клубийн гишүүд болон МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн оюутнуудаас оролцох хүсэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж зохион байгуулдаг бөгөөд  олон улсын харилцааны тухай олж авсан мэдлэгийг бататгах, оюутан залуус өнөө үед Зүүн Хойд Ази болон Монгол улсад тулгамдаж буй асуудлын талаар мэдлэг олж аван түүн дээр тулгуурлан асуудлыг шийдэхийн тулд багаар хэлэлцэж нэгдсэн нэг шийдвэрт хүрэх зорилготой.

2.2 SRT Club Summer Conference ( SRT Клубийн Зуны хурал ):  Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээ клуб нь 2007 онд Япон улсын Акитагийн Олон Улсын Их Сургуулийн оюутнуудын санаачилгаар анх байгуулагдсанаас хойш Монгол улсын төлөөлөл болсон МУИС-ийн оюутнууд 2008 оноос тогтмол үйл ажиллагаануудад оролцсоор ирсэн. 2011 онд Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээний Уулзалтыг анх удаа Японы Акита хотод амжилттай зохион байгуулагдсан бөгөөд уг чуулганаар улс бүрийн төлөөлөл болсон олон улсын оюутнууд цуглан жил бүр Зүүн Хойд Азийн улс орнуудад тулгамдаж буй асуудлуудын талаарх сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан нэгдсэн нэгэн ойлголтод хүрэхийг эрмэлздэг. SRT Mongolia клуб 2017 онд Улаанбаатар хотод мөн 2021 онд цахимаар SRT Summer Conference-ийг амжилттайгаар зохион байгуулсан.

SRT клубийн Зуны Чуулганы зорилт :

  1. Зүүн Хойд Азийн улсуудын нөхцөл байдлыг судалж, мэдлэг мэдээллийг солилцох.
  2. Олон улсын оюутнууд харилцан ойлголцолд хүрч, итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.

SRT Mongolia клубийн гишүүд  2011 оноос хойш өдийг хүртэл SRT клубийн зуны хуралд идэвхтэй оролцсоор байна.

 Зуны Хурлыг амжилттай зохион байгуулсан улсууд:

  • 2011 – Япон / Акита хот/
  • 2012 – Солонгос
  • 2013 – Хятад
  • 2014 – Орос
  • 2015 – Япон
  • 2016 – Тайвань
  • 2017 – Монгол /Улаанбаатар хот/
  • 2018 – Солонгос
  • 2019 – Япон
  • 2020 – Япон /Цахим хурал/
  • 2021 – Монгол /Цахим хурал/
  • 2022 – Тайвань улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

МУИС, ОУХНУС, Зүүн Хойд Азийн Оюутны Дугуй Ширээ клуб

Холбогдох утас: (+976) 80850803,  (+976) 80818855

Цахим шуудан: srtclubmgl@gmail.com

Цахим хаяг:Northeast Asia Student Round Table - Mongolia (facebook.com)

SRT Клубийн дарга Т. Цэлмүүнээ /80850803/  tselmvnetuwshintugs@gmail.com

SRT Клубийн дэд дарга Ц. Дэлгэрмөрөн /80818855/ stippensomeguy34@gmail.com

 

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X