Оюун ухааны клуб
Огноо:Клубын танилцуул
га:
Оюун ухааны клуб нь анх 2014 оны 10-р сард үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй бөгөөд оюутан залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, өөрийгөө нээн харуулах, нийтэч байдлыг бий болгох, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог ба өөрийгөө нэг шат ахиулан сорьж үзэх давуу талтай билээ. Та манай клубт элссэнээр шатар, даам, рубик, судоку, IQ өөр бусад оюуны зүйлсээр хичээллэж, мастер цолтой, зэрэгтэй үеийн нэгнээсээ суралцах бүрэн боломжтой.
Клубын зорилго:
Манай клубын эрхэм зорилго нь анги хамт олон, сургууль мөн үеийнхээсээ оюун ухаан, мэдлэг чадвар, авхаалж самбаагаараа үргэлж манлайлж явахад оршино.
Клубын дотоод бүтэц:
- Клубыг санаачлан үүсгэн байгуулсан тэргүүн П. Бадамцэцэг /МУИС-ШУС-ХУС-ийн 4-р курс,
- Клубын дэд тэргүүн Т. Номин /МУИС-ШУС-ХУС-ийн 3-р курс, Франц орон судлалын анги/
- Клубын гишүүд /МУИС, МУБИС, ХСИС, СЭЗДС, ШУТИС, КУДС-ийн оюутанууд/ Цол зэрэгтэй гишүүд
- Э. Энхнар /Шатарын ОУХМ цолтой, МУИС-Бизнесийн сургууль 3-р курс/
- З. Билигт /Даамын улсын 1-р зэрэгтэй, МУИС-ХШУИС-Холбооны технологи 3-р курс/
- Г. Азжаргал /Даамын улсын 1-р зэрэгтэй, МУИС-ХШУИС-Компьютерийн сүлжээ 3-р курс/
- С. Галхүү /Шатарын улсын 2-р зэрэгтэй, МУИС-Бизнесийн сургууль 3-р курс/
- Ч. Мөнхцэрэн /Даамын улсын 2-р зэрэгтэй, МУИС-Бизнесийн сургууль 3-р курс/
- Наранбаатар /Даамын улсын 1-р зэрэгтэй, МУИС-Бизнесийн сургууль 2-р курс/
- О. Анхболд /Даамын улсын 3-р зэрэгтэй, МУИС-ХШУИС-Цөмийн Инженжрчлэл 2-р курс
Холбогдох утас: 99860150