Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Berkeley клуб

Огноо: 2017-10-192022-09-23

BERKELEY CLUB

МУИС-ийн ХЗС-ийн илтгэх урлаг, парламент болон шүүхийн мэтгэлцээний “Berkeley” клуб нь анх 1998 онд Хууль зүйн сургууль дээр эрх зүйч мэргэжлээр сурч буй оюутнууд санаачлан байгуулсан оюутны сайн дурын нэгдэл юм. Манай клуб нь Монгол Улс дахь их сургуулиудын хамгийн ууган мэтгэлцээний клуб мөн бөгөөд үе үеийн гинжин холбоог таслалгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мөн 2020 онд “Berkeley moot court” шүүхийн мэтгэлцээний дүрмийг санаачлан бүх гишүүдийн хурлаар баталсан тул клубийн гишүүд илтгэх урлаг, парламент болон шүүхийн мэтгэлцээнээр хичээллэж өөрийн ур чадвараа нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварт суралцах, эрх зүйч мэргэжлийн практик ур чадварыг эзэмших бүрэн боломжтой юм.

Эрхэм зорилго: Клубийн гишүүнчлэл бүхий эрх зүйч мэргэжлээр сурч буй оюутнуудад хууль зүйн салбарын практикт үнэлэгдэх нөхцөлийг хангахын тулд бакалаврын сургалтаар олж авах боломжгүй мэтгэлцэх, илтгэх зэрэг нэмэлт чадваруудыг эзэмших боломжийг бүрдүүлэхэд манай клубийн эрхэм зорилго оршино.

Гишүүнчлэл: МУИС-ийн ХЗС-ийн илтгэх урлаг мэтгэлцээний Berkeley клубийн дотоод дүрмийн дагуу тус клубийн гишүүн нь МУИС-ийн ХЗС оюутан байна. Мөн дүрмийн дагуу МУИС-ийн оюутан бөгөөд ХЗС-руу элсэн суралцах хүсэлтэй бусад салбар сургуулийн оюутан нь манай клубт элсэх боломжтой болно.

Үйл ажиллагаа: МУИС-ийн ХЗС-ийн Berkeley клуб нь хичээлийн жилийн долоо хоног бүр мэтгэлцээн, илтгэлийн бэлтгэлийг гишүүдийн дунд зохион байгуулаад зогсохгүй уламжлал болон тогтсон хэд хэдэн үйл ажиллагааг жил бүр явуулж байна. Үүнд:
  • Шинэ элсэгчдэд зориулсан D&R буюу илтгэл болон мэтгэлцээний анхан шатны ойлголт олгох сургалт,
  • Намар болон хаврын шинэ элсэлтийн дараах клубийн нийт гишүүдийн зугаалга,
  • “Berkeley cup” клубийн дотоодын аварга шалгаруулах уран илтгэл, парламентийн мэтгэлцээний тэмцээн,
  • МУИС-ийн ХЗС-ийн аварга шалгаруулах шүүхийн мэтгэлцээний тэмцээн,
  • Сар бүрийн гишүүдэд зориулсан эрх зүйч мэргэжлийн чиглэл олгох сургалт,
  • Долоо хоног бүрийн илтгэл, мэтггэлцээний бэлтгэл,
  • Клубийн тэргүүн, удирдах зөвлөлийг сонгох нийт гишүүдийн хурал болон шинэ жил, холбогдох бусад баярын чөлөөт үйл ажиллагааг нийт гишүүдийн дунд зохион байгуулах зэрэг багтаж байна.

Холбогдох утас: 99588931

Facebook page: Илтгэх урлаг, мэтгэлцээний Berkeley клуб

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X