Экологи клуб
Огноо:
Клубын танилцуулга:НОГООН БҮХНИЙГ ХАЙРЛАЯ
МУИС-ийн Экологи клуб нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, хүрээлэн буй орчин судлал байгаль хамгааллын чиглэлээр суралцдаг оюутнуудын нэгдэл бөгөөд гишүүд дэмжигчдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, түүнийгээ бусаддаа сурталчилах эрхэм зорилготой билээ.
Клубт элсэгч нь:
- Өөрийн гэсэн идэвхи санаачилгаар /сайн дураар/ нэгдэх
- Клубын үйл ажиллагаанд өөрийн санаагаа оруулах
- Тухай бүрийн уулзалт арга хэмжээнд идэвхтэй оролцох
- Хүмүүст клубээс олж авсан мэдлэгээ түгээж байх
- Бусад энэ чиглэлийн үйл ажиллагааны байгууллагатай нэгдэж ажиллах