Chill Zone Club
Огноо:Монгол Улсын Их Сургуулийн харьяа “Chill Zone” клуб нь 2021 оны 11-р сард байгуулагдсан бөгөөд оюутнуудыг чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэн төсөл, эвент, үйл ажиллагааг зохион байгуулахад суралцах боломжит нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхааран үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубийн танилцуулга:
Манай клубт аль ч түвшний оюутнууд элсэн орж найз нөхөдтэй болохын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, бие биеэсээ суралцан олон шинэ зүйлсийг туршиж үзэх юм. Мөн ямар нэгэн тогтсон чиглэлд баригдалгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний хийх үйл ажиллагаа нь гол төлөв гишүүд рүүгээ чиглэсэн байх боловч бүх оюутнууд нээлттэй оролцох боломжтой өдөрлөг, төсөл хөтөлбөрүүдийг ч мөн шинээр санаачлан зохион байгуулах төлөвлөгөө тавин ажиллаж байна. Түүнчлэн долоо хоног бүр 3 дах өдөр гишүүддээ чиглэсэн сургалт болон challenge хийхээс гадна хамтдаа үйл ажиллагаануудынхаа талаар төлөвлөн ярилцдаг. Мөн 2 долоо хоногт нэг удаа 4 өдөр гишүүдээрээ асуудлуудаа ярилцан, хөнгөн яриа өрнүүлдэг. Одоогоор манай клуб албан ёсны 35н гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Холбогдох дугаар: 86500101
Холбогдох цахим хаяг: Chill Zone Club
