Огноо:
Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс болон МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб хамтран Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад “Гамшгийн тухай ойлголт” гамшгаас хамгаалах “Бэлэн бай” багцаас “Гал түймэр” “Газар хөдлөлт” сэдвээр 2 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа. Ахлах дэслэгч Х.Алтанзагас удирдан явуулсан уг сургалтад МУИС-ийн…
Тайваны Үндэсний Их Сургууль 2021 оны өвлийн цахим сургалтдаа урьж байна
Огноо:
Тайваны Үндэсний Их Сургууль /National Taiwan University/ нь 2021 оны өвлийн цахим сургалтдаа урьж байна. “2021 Winter+ Programs” өвлийн цахим сургалтад дараах хөтөлбөрүүд багтана: Цахим Хятад хэлний хөтөлбөр Цахим судалгааны хөтөлбөр Танхимын эрчимт судалгааны хөтөлбөр Элсэлтийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хөтөлбөрийн мэдээлэл, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг доорх линкээр орж…
Хуулийн байгууллагаас хууль, эрх зүйн яриа, таниулга хийв
Огноо:
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Уранбат болон Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхшүр нар ерөнхий суурь хөтөлбөрийн суралцагсдад Зөрчлийн тухай хууль, МУИС-ийн хуулийн зөвлөх М.Нармандах Авилгал албан тушаалын гэмт хэрэг болох талаар бусад хууль тогтоомжийн хүрээнд хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох…
Оюутнууд томуугийн сайн дурын вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдлаа
Огноо:
Манай улсад 10 дугаар сараас 05 дугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжлийн үе үргэлжилдэг учраас Оюутан, төгсөгчийн хэлтэс нь Эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээнийхээ хүрээнд МУИС-ийн суралцагчдад зориулан жил бүрийн 10 дугаар сард “Вакцинжуулалтын өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Оюутан, төгсөгчийн хэлтэс нь энэ хичээлийн жилийн өдөрлөгийг “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” гэсэн уриан дор 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн. Өдөрлөгийн I дүгээр…
Огноо:
“Франц улсад суралцах зөвлөгөө, мэдээлэл” өгөх уулзалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны Даваа гарагт амжилттай болж өнгөрлөө. Зочин илтгэгч нар маань Францын алдартай их сургуулиудыг төгсөгч нар байв. МУИС-ийн ГХСС-ийн франц хэл, орон судлал болон Bordeaux хот дахь Montesquieu–гийн Их Сургуулийн төгсөгч, Францын Элчин Сайдын Яамны дэргэдэх Кампус Францын төлөөлөгч Х.Ананд, Францын Sciences Po их сургуульд Францын Засгийн газрын…
ОЮУТНУУДЫН АНХААРАЛД: Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа таниулга хийнэ
Огноо:
Сургуулийн орчинд амар тайван аюулгүй сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын оролцоог дэмжиж суралцагсдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль, эрх зүйн яриа, таниулга хийх тул сонирхсон оюутнууд идэвхтэй оролцоно уу. Яриа, таниулгыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хийнэ. Хаана: 5…
ОЮУТНУУДЫН АНХААРАЛД | Томуугийн сайн дурын вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна
Огноо:
ТАНИЛЦУУЛГА: Манай улс ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн эсрэг 300 мянган хүн тун вакциныг 9 дүгээр сарын 30-нд хүлээн авлаа. Ийнхүү энэ жилийн “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” дархлаажуулалтын 10 хоногт хэрэглэх хоёр дахь ээлжийн вакцинаа авч 10 дугаар сарын 01-ний өдрөөс дархлаажуулалтын арга хэмжээ эхэллээ. Улирал солигдох энэ цаг үед томуу өвчний дэгдэлт идэвхждэг бөгөөд томуугийн вирус нь хүний дархлааг унагааж хүндрэл өгдөг, агаараар дамжиж…
Япон Улсын Шига их сургууль 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа
Огноо:
МУИС болон Япон Улсын Шига их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Шаардлага: МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх Нийгэм-соёл антропологи, Япон хэл, хэл шинжлэл, Экологийн чиглэлээр суралцдаг байх Голч оноо 3.2 ба түүнээс дээш Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх Бүрдүүлэх…
Автобусаар хөнгөлөлттэй зорчих U-MONEY сунгалтын карт ирлээ
Огноо:
Автобусаар хөнгөлөлттэй зорчих U-MONEY сунгалтын карт ирсэн тул СУНГАЛТ хийлгэсэн картаа Хичээлийн 2-р байрны 110 тоотоос ирж авна уу. Цагийн хуваарь: Даваа-Баасан гараг 09:00-12:00, 14:00-17:00 цаг. Жич: Шинээр захиалсан карт ирээгүй болно. ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
Цагдаагийн байгууллагаас хууль ,эрх зүйн яриа таниулга хийв
Огноо:
2020-2021 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаагийн ажилтнууд МУИС-ийн оюутнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар цуврал яриа, таниулгыг зохион байгуулна. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд оюутнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг…