2020-2021 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаагийн ажилтнууд МУИС-ийн оюутнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар цуврал яриа, таниулгыг зохион байгуулна.   Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд оюутнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох шалтгаан нөхцлийг арилгах талаар мэдээлэл, яриа таниулга хийлээ. Суралцагсдад зориулсан хууль, эрх зүйн сургалт, мэдээ мэдээлэл, яриа таниулга цувралаар үргэлжлэн явагдана. ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС