Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно.
Огноо:2024-2025 оны хаврын улиралд шинээр эллсэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд болно. Чиглүүлэх өдөрлөгийн үеэр:
- ОХГ-ын үйлчилгээний танилцуулга (ОХГ)
 - Суралцагчид олгох Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн мэдээлэл (ОХГ)
 - Монгол хэлний бэлтгэлийн сургалт, үнэлгээ (МХХШТ)
 - Хичээл сонголт, сургалтын журмын талаар (СХЧБГ)
 - Сиси систем, хичээл сонголт (СХЧБГ)
 - Номын сангийн үйлчилгээний талаар (Номын сан)
 - Оюутны холбооны үйл ажиллагаа болон оюутны клубын танилцуулга (Оюутны холбоо, клубууд) зэрэг нэгжүүд холбогдох мэдээллийг оюутнуудад хүргэнэ.
 
МУИС-ийн ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР