“ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана
Огноо:Өдөрлөгийн танилцуулга: Энэхүү өдөрлөг нь МУИС-д суралцаж буй гадаад болон монгол оюутнууд өөрийн орны түүх, соёл, хэл, урлаг, үндэсний онцлогийг таниулан сурталчлах, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, эерэг нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх зорилготой интерактив соёлын арга хэмжээ юм. Зорилго: Монгол болон гадаад оюутнуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, соёлын ялгааг таниулах, бусдыг ойлгож, хүндлэхэд туслах, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тэгш оролцоог хангах орчныг бүрдүүлэхэд оршино. Хамрах хүрээ:
- МУИС-д суралцаж буй гадаад оюутнууд
- ШУС-ХУС-ын гадаад хэл, орон судлалын хөтөлбөрийн монгол оюутнууд
ЦАГ | ҮЙЛ АЖИЛЛАГАА | ДЭЛГЭРЭНГҮЙ |
10:00-12:00 | Бэлтгэл | Оролцогч оюутнууд өөрийн улс орныг төлөөлөн багт хуваагдан бэлтгэл хийнэ. |
12:00-12:10 | Тугны парад | Улс бүрийн оюутны төлөөлөл өөрийн орны далбаагаа мандуулж, танхимыг тойрч алхаад байраа эзэлнэ. |
12:10-12:20 | Нээлт | ОХГ-ын дарга үг хэлнэ. |
12:20-14:20 | Багуудын мэндчилгээ | Монгол оюутнуудын мэндчилгээ, урлагийн үзүүлбэрээр эхэлнэ. Дарааллын дагуу улс бүрийн урлагийн мэндчилгээ, соёлын үзүүлбэр үзүүлнэ. |
14:20-15:50 | Паспорт | Өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцаж буй Монгол, гадаад оюутнуудад “соёлын паспорт” буюу аяллын бичиг олгох ба оролцогч улс бүрийн ширээтэй танилцаад тухайн улсын тамганы дардас бүхий стикер наалгуулж, өдөрлөгийн дурсгал болгон өөртөө хадгална. |
Улс бүрийн соёлтой танилцах цаг | Өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочин оюутнууд улс бүрийн соёл, эд зүйлс, үндэсний хоолны онцлогтой танилцахаар ширээнүүдээр зочилно. (Заавал биетээр авчрахгүй танилцуулга маягаар хийж болно) | |
Танин мэдэхүйн цаг | Өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочин оюутнуудын дунд танин мэдэхүйн хөгжилтэй тоглоом зохион байгуулна. | |
16:00-17:00 | Монгол соёлтой танилцах цаг | Монгол Улсын түүх, ёс заншил, уламжлалт урлаг, гар урлал, үндэсний хувцсыг гадаад оюутнуудад танилцуулна. |
17:00-17:30 | Хаалт | Дурсгалын зураг авхуулах |
-
- Улс орон бүр 1 баг болон оролцоно. Хэрэв тухайн улсаас цөөн оюутан оролцох тохиолдолд, тухайн тивээс суралцаж буй оюутнуудтай хамтран 1 баг болон оролцох боломжтой. ШУС-ХУС-ын гадаад хэл, орон судлалын монгол оюутнууд үндсэн багт орно.
- Баг тус бүр 5-15 хүнтэй байх бөгөөд багийн нэр, ахлагчийн нэр, утасны дугаарыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны 14:00 цагийн дотор, Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот өрөөнд, Оюутны хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Хишигжаргалд цахимаар (khishigjargal.b@num.edu.mn) болон хэвлэмэл хэлбэрээр өгнө.
-
- Өөрийн орны туг, далбааг бэлдэх эсвэл Мэргэжилтэн Б.Хишигжаргал-д хүсэлт өгч далбаагаа хийлгүүлж болно.
-
- Оролцогчид өөрийн орны үндэсний хувцсыг өмссөн байна.
-
- Багийн мэндчилгээ бэлтгэх: дуу, бүжиг, язгуур урлаг, шүлэг болон үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг төрлүүд байж болно.
- Мэндчилгээний дуу, аяыг flash disk дээр хадгалж, саадгүй байхаар бүрдүүлнэ.
-
- Багууд өөрийн орныг илэрхийлэх видео дүрсийг бэлтгэн ирүүлэх ба мөн 1-2 дууны жагсаалт гаргаж өгөх бөгөөд тухайн видео өдөрлөгийн үеэр дэлгэцээр цацагдаж, дууны файлууд эгшиглэнэ.
- Видео, дууны файлыг 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор khishigjargal.b@num.edu.mn мэйл хаягаар илгээнэ.
-
- Баг тус бүр өөрийн орны үндэсний хоол, зуушийг бэлтгэн өөрийн орны туг, далбаа, бэлэг дурсгалын зүйлс, зураг хэвлэл зэргийг бэлтгэн ширээг засаж чимэглэнэ.
- Улс бүрийн онцлогийг харуулсан постер, гэрэл зураг, үндэсний эд зүйлс, бичиг соёл, хувцас, тоглоом, марк, зоос зэрэг соёлын үзмэрүүдийг биетээр болон зураг, QR самбараар танилцуулж болно.
-
- Хоолны материал авах төсвийг ОХГ-ийн төсвөөс тодорхой хэсгийг санхүүжүүлнэ. Багийн ахлагч нь төсвийн зарцуулалтын тайлан, бичиг баримтыг (сургуулийн 9104399 регистр бүхий и-баримт) хариуцаж, тооцоог хүлээлгэн өгнө.
-
- Багийн бүртгэл баталгаажсаны дараа ОХГ-ийн мэргэжилтэнүүд багуудтай 2025 оны 05 дугаар сарын 06-ны 17:30-д уулзалт зохион байгуулна. Уулзалтаар өдөрлөгийг саадгүй зохион байгуулах талаар мэдээллийг хүргэнэ.
- ОХГ болон хамтран зохион байгуулагчид уг арга хэмжээг хамтран зохион байгуулна.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР