Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана.
Огноо:Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх, оюутан, залуучуудад мэдээлэл хүргэх зорилгоор “ӨНӨӨДӨР СОНГО, МАРГААШИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриан дор “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр:
- Иргэний мэдээллийн лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэх сэргээх/сунгах;
- Цахим гэмт хэрэгтэй холбоотой гомдол санал хүсэлт хүлээн авах;
- Цагдаагийн байгууллагт ажиллах сонирхолтой оюутан залуусыг бүртгэж, өргөдлийг шууд хүлээн авах;
- Цагдаагийн байгууллагт хандах хүсэлтэй өргөдөл, гомдол саналыг хүлээн авах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

- Урлагын тоглолт, албаны нохойн үзүүлэх тоглолт
- Цагдаагийн байгууллагын дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэн
- VR музей зэрэг олон сонирхолтой үзүүлбэр, үзэсгэлэн зохиогдоно.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР