Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Уранбат болон Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхшүр нар ерөнхий суурь хөтөлбөрийн суралцагсдад Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох шалтгаан нөхцөлийг арилгах талаар мэдээлэл, яриа таниулга хийлээ.   Суралцагсдад зориулсан хууль, эрх зүйн сургалт, мэдээ мэдээлэл, яриа таниулга цувралаар үргэлжлэн явагдана.