ОЮУТНУУДЫН АНХААРАЛД | Томуугийн сайн дурын вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна
Огноо:ТАНИЛЦУУЛГА: Манай улс ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн эсрэг 300 мянган хүн тун вакциныг 9 дүгээр сарын 30-нд хүлээн авлаа. Ийнхүү энэ жилийн “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” дархлаажуулалтын 10 хоногт хэрэглэх хоёр дахь ээлжийн вакцинаа авч 10 дугаар сарын 01-ний өдрөөс дархлаажуулалтын арга хэмжээ эхэллээ. Улирал солигдох энэ цаг үед томуу өвчний дэгдэлт идэвхждэг бөгөөд томуугийн вирус нь хүний дархлааг унагааж хүндрэл өгдөг, агаараар дамжиж олон хүнийг өвчлүүлдэг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэж ДЭМБ-аас зөвлөдөг билээ.
ЗОРИЛГО: МУИС-ийн орчин нь олон хүн нэг дор цуглардаг халдвар тархах эрсдэл өндөртэй тул томуугийн вакцинжуулалтад МУИС-ийн бакалаврын түвшний 18-аас дээш насны оюутан суралцагчдыг хамруулах
ХЭЗЭЭ: 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 16:00 цаг хүртэл
ХААНА: МУИС-ийн эмнэлэг /оюутны 1 дүгээр дотуур байрны 1 дүгээр давхар
💉 👩⚕️ ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?
- Эмчийн үзлэгт орох
- Сайтар унтаж амрах
- Дулаан хувцаслах
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
- Вакцинд хэт мэдрэг хүн
- Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнд харшилтай хүн
- Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
- Дархлал дутмагшилтай хүн
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
- Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ