Төгсөгчдийн холбооны үйл ажиллагаанд хамрагдах

Төгсөгч, дэмжигчдийн холбоо 

Төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, сургуулийн хөгжилд оруулах, төгсөгчдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчид, хамт олныг холбох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах, давтан сургалтанд хамруулах зорилгоор МУИС-ийн Төгсөгчдийн холбоог байгуулах, төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавих ажиллаж байна. Энэ жил Төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа урьд жилүүдтэй харьцуулбал илүү идэвхтэй байгаа бөгөөд МУИС-ийн 70 жилийн ойн ажлын хүрээнд илүү идэвхтэй, чанартай, нийтэд хүртээмжтэй ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлага гарч байна.

Тухайлбал: МУИС-ийн Орхон сургууль Төгсөгчдийн холбоог байгуулж, 2007 онд “Анхдагчдын холбоо”-г байгуулсан бөгөөд төгсөгчид тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, олимпиад ивээн тэтгэх, суралцагчдыг сургалтанд хамруулах зэргээр хамтран ажиллаж байна. Төгсөгчдийн холбооны ажлыг шинэ шатанд гаргах зорилт тавин ажилласны дагуу төгсөгчдийн холбооны хурлыг зохион байгуулж тэргүүнээр 2004 оны төгсөгч Ө.Алтансувд сонгогдон 13 тэргүүлэгч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн түүнчлэн “Анхдагчдын холбоо” үйл ажиллагаагаа сурталчлан,“Оюунлаг оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг санаачлан, жил бүр 2 оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг тогтмол үзүүлэн ажиллаж байна.

Эдийн засгийн сургууль Төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

2010 оны 05-р сарын 09-нд Санхүүгийн тэнхмээс санаачлан Худалдаа Хөгжлийн банкны нээлттэй өдөрлөг болон тус банкинд ажиллаж буй төгсөгчид оюутнуудын уулзалт зохион байгуулав.
2010-2011 оны хичээлийн жилд Статистикийн тэнхмийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нийт төгсөгчдийн 5 удаагийн уулзалтыг зохион байгуулж, төгсөгчидийн санал бодлыг сонсож, ойн арга хэмжээнд санхүүгийн болон бусад тодорхой дэмжлэг туслалцаа авсан. Төгсөгчид тэнхмийн зүгээс тодорхой хугацаагаар ийм уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхыг хүссэн.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим энэ хичээлийн жилд 2001 оны төгсөгчидтэй уулзалт хийж тэнхмийн уралдаан тэмцээнийг ивээн тэтгэсэн.
Маркетинг, Олон улсын худалдааны хөтөлбөрөөр төгсөгчидтэй хамтын ажиллагааг тэнхим төгсөгчдийн судалгааг шинэчлэн хийж, Төгсөгчидтэй хамтран тэнхмийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал, уулзалтуудыг зохион байгуулсан, Төгсөгчдийн ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудад энэ хичээлийн жилд оюутан үйлдвэрлэлийн дадлагад гаргах, ажилд зуучлах ажлыг зохион байгуулав. Төгсөгчдөд ажил төрлийн зөвөлгөө өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.
ХАССТ үргэлжлүүлэн суралцаж байгаа эсвэл ажилгүй байгаа төгсөгчидтэйгөө холбоотой байж, өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлуудад татан оролцуулах, ажилд зуучлах тал дээр нэлээд анхаарч ажилладаг. Хүн ам зүйн ангийг 2007 төгсөгч 3 оюутан тэнхимийн багш нартай хамтран 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын ажлын тодорхой сэдвээр сэдэвчилсэн судалгааны багт хамтран ажиллах санал гаргаж, “Монголын хүн ам, хөгжил” нийгэмлэгийн нэр дээр төгсөгчдийн баг бүрдүүлж орсон.
2010 онд ХАССТ-ийн 20 жилийн ой болсонтой уялдуулж төгсөгчдийн уулзалт зохион байгуулснаас гадна төвийн сургалтын үйл ажиллагаа, бэлтгэн гаргаж буй боловсон хүчний чанарын талаар мэдээлэл, санал, судалгаа авах ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн төгсөгчид, оюутнууд, багш ажилтнуудын дунд урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг болоод байна. Төгсөгчидтэй эргэх холбоо бүхий дээрх үйл ажиллагаануудыг тэнхимийн зүгээс жил бүр уламжлал болгон авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 2011 оны 05 сарын 15-нд Хүн ам зүйн тэнхимийн төгсөгчид болон багш нар, оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг спортын өдөрлөгийг зохион байгуулж нийт 8 баг оролцсон.
“Экономикс 20 жил” ажлын хүрээнд Эдийн засгийн онолын тэнхмийг төгсөгчидтэй хамтран ажиллах асуудлыг тэнхимийн багш Б.Отгонтөгс, Д.Баярмаа, Х.Цэвэлмаа багш нар хамтран хариуцаж, оюутны мэдээллийг шинэчлэх, тэнхимээс зохион байгуулж болох төгсөлтийн дараах сургалтын мэдээлэл хүргэх, уулзалт-ярилцлага зохион байгуулах, төгсөгчидтэй холбоотой зургийн цомог, салбар гаргах, суралцаад төгссөн болон одоо сурч буй оюутнуудын хооронд холбоо тогтоох гэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.
Завхан сургууль: ХААН, ХАC банкны Завхан салбарт ажилладаг төгсөгчдийн хандив тусламжтайгаар /300,0 мян төг/ оюутнуудын оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Эрдэм шинжилгээний бичиг хэвлэж эхэлсний 5 жилийн ойд зориулсан ажлын хүрээнд багш нарын дунд эрдэм шинжилгээний илтгэл, оюутнуудад зориулсан лекц, Орос хэлний уралдаан зэргийг зохион байгуулсан бөгөөд Завхан, Увс, Ховд аймгуудын Төгсөгч, дэмжигчдийн холбооноос хандивласан мөнгөн хөрөнгөөр уг арга хэмжээг явуулжээ.

Share Button