Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийг гардуулан өглөө
Огноо:
Япон улсын иргэн IKEDA SOGO нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт элсэн суралцаж буй оюутанд тэтгэлэг олгож эхэлсэн. Тус тэтгэлэгийн зорилго нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй суралцагчдад олгогддог тэтгэлэг юм. 2019-2020 оны хичээлийн жилийн IKEDA SOGO -ийн тэтгэлэгийг ШУС-ийн ажил мэргэжил судлалын суралцагч…
Япон улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа
Огноо:
2019-2020 оны хичээлийн жилд зарлагдсан Япон улсын “Мitsubishi UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг”-ийг МУИС-ийн Захирлын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний А/400 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тэтгэлэгт материалаа бүрдүүлэн ирүүлсэн нийт 76 суралцагчдаас 16 суралцагчийг шалгаруулан тэтгэлэг олгогч талд хүргүүлсэний дараа тэтгэлэг олгогч тал “Мitsubishi UFJ сан эцсийн шатны шалгаруулалтыг хийж тэнцсэн суралцагчдын нэрсийг МУИС-д албан ёсоор ирүүллээ. Японы Мицубиши…
Үндэсний хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
Огноо:
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “МАРКЕТИНГ, ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХӨГЖИЛ:ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 29-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн хурал нь Монголын бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нийт их дээд сургуулийн оюутнуудын дунд болж байгаагаараа онцлогтой. Та бүрэн дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоос авна уу https://www.facebook.com/events/1262574310589270/
Профессор Н.Нансалмаа: Хүний хөгжлийн нейробиолог, сэтгэл зүйн үндэс” сэдвээр яриа хийлээ
Огноо:
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын европ судлалын тэнхмийн багш, профессор Н.Нансалмаа “Био компьютерийн тохиргоо: Хүний хөгжлийн нейробиолог, сэтгэл зүйн үндэс” сэдвээр ерөнхий суурь хөтөлбөрийн 100 гаруй оюутанд сонирхолтой яриа хийлээ. Өмнө нь тус тусдаа бие даан хөгжиж ирсэн олон шинжлэх ухаан тархи судлалын шинжлэх ухааны өнөө цагийн мэдлэгт суурилан хүн төвтэй болон нэгдэж ухамсар, сэтгэх үйл, сэтгэл зүй,…
“ОЮУТНЫ ЭРХ” эшлэлийн уралдааныг зарлаж байна
Огноо:
Олон Улсын Оюутны эрхийг хамгаалах өдөр буюу 11 сарын 17-ыг тохиолдуулан оюутан залуучууд өөрсдийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх, эерэг давлагаа, эерэг нөлөөлөл бий болгох зорилготой ОЮУТНЫ ЭРХ эшлэлийн уралдааныг зарлаж байна. Өөрийн гэсэн бодолтой байх чухал ч тэр бодлоо бусдад хүргэхэд илүү ухаан шаардагддаг... Оюутан залуучуудаа идэвхтэй оролцоно уу.
“ФИЛОСОФИ- ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ” философийн мэтгэлцээн 11 дэх жилдээ зарлагдаж байна
Огноо:
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хүний эрхийн философийн мэтгэлцээн 11 дэх жилдээ зарлагдаж байна. Энэ жилийн философийн мэтгэлцээний сэдэв: Экологийн ёс зүй. Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн 1-2 курсын оюутнууд баг болж орно. Нэг баг 5 хүнээс бүрдэнэ. Бүртгэл: ХААИС-ийн төв байр, 315 тоот өрөөнд 2019 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрийн 13:00-16:00 цагийн хороонд явагдана. Холбоо барих: ХААИС,…
“Бэлгийн замын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр яриа хийнэ
Огноо:
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Сайн наран” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч М.Нармандах “Бэлгийн замын халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр яриа, таниулга хийх тул оюутнууд идэвхтэй оролцоно уу. Хаана: Оюутны 1 дүгээр байрны 3 дугаар давхарын бие даах өрөөнд Хэзээ: 2019 оны 11 дүгээр сарын 06-ны 17:30 цагаас МУИС-ийн эмнэлэг Оюутан, төгсөгчийн хэлтэс
Огноо:
Нямжавын Нансалмаа нь 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү, Свердловск хотуудад суралцаж 1983 онд Уралын их сургуулийг “Орос хэл, утга зохиолын багш, хэл бичиг судлаач” мэргэжлээр төгссөн. 1983 оноос МУИС-д тасралтгүй 35 жил багш, тэнхимийн эрхлэгч, Орхон аймгийн салбар сургуулийн Сургалт-Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн. 2000 оноос МУИС-ийн профессорын албан тушаалд ажиллаж байна. 1997 онд “Орос, монгол…
“Чиний боловсрол Монголын ирээдүй” уулзалтад 1200 оюутан оролцов
Огноо:
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их, дээд сургуулийн манлайлагч, шилдэг оюутнуудтай “Чиний боловсрол Монголын ирээдүй” сэдвээр чөлөөт уулзалт ярилцлага хийлээ. Соёлын төв өргөөнд болсон энэхүү уулзалтын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оюутнуудын бүтээлийн үзэсгэлэнг сонирхсон юм. Оюутнууд юу хийж бүтээж чадахаа харуулсан тус үзэсгэлэнд 15 их, дээд сургуулийн оюутнуудын 70 гаруй бүтээлийг дэлгэжээ. Уулзалт ярилцлагад 1200 гаруй…
“Үхэгсдийн ертөнцийн талаарх монголчуудын төсөөлөл” сэдэвт лекц болно
Огноо:
МУИС-ийн “Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг”-ийн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэгт шалгарсан ОХУ-ын ШУА-ын Сибирь дэх салбарын Монгол Төвд Буддын судлалын эрдэм шинжилгээний ажилтан Миягашева Суржана Борисовна нь “ҮХЭГСДИЙН ЕРТӨНЦИЙН ТАЛААРХ МОНГОЛЧУУДЫН ТӨСӨӨЛӨЛ” сэдэвт лекц уншина. Лекц 2019 оны 11-р сарын 1-ний 15 цагт МУИС-ийн 2-р байрны 439 тоотод болно. Эрдэмтэн, судлаач, оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.