Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийг гардуулан өглөө
Огноо:Япон улсын иргэн IKEDA SOGO нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт элсэн суралцаж буй оюутанд тэтгэлэг олгож эхэлсэн. Тус тэтгэлэгийн зорилго нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй суралцагчдад олгогддог тэтгэлэг юм. 2019-2020 оны хичээлийн жилийн IKEDA SOGO -ийн тэтгэлэгийг ШУС-ийн ажил мэргэжил судлалын суралцагч Мөнхтүвшин овогтой Мөнхнайрамдал авч батламжаа гардан авлаа.
Тэтгэлэгт шалгарсан суралцагчид МУИС-ийн сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал Б.Болд-Эрдэнэ, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Улс төр судлалын тэнхимийн багш Д.Бумдарь нар сургалтын өндөр амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Тэтгэлэг олгогч талын санхүүжилт болох 50.000 иен олгогдох болно.