Профессор Н.Нансалмаа: Хүний хөгжлийн нейробиолог, сэтгэл зүйн үндэс” сэдвээр яриа хийлээ
Огноо:МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын европ судлалын тэнхмийн багш, профессор Н.Нансалмаа “Био компьютерийн тохиргоо: Хүний хөгжлийн нейробиолог, сэтгэл зүйн үндэс” сэдвээр ерөнхий суурь хөтөлбөрийн 100 гаруй оюутанд сонирхолтой яриа хийлээ.
Өмнө нь тус тусдаа бие даан хөгжиж ирсэн олон шинжлэх ухаан тархи судлалын шинжлэх ухааны өнөө цагийн мэдлэгт суурилан хүн төвтэй болон нэгдэж ухамсар, сэтгэх үйл, сэтгэл зүй, зан үйл, үйлдэл, танин мэдэх үйл, тархины ажиллах зарчим зэргийг холбон судлах болсон билээ. Хүн-био компьютер, тархи-Human Hard Drive, хүний сэтгэл зүй мэдээлэл боловсруулдаг танин мэдэх үйлдлийн тогтолцоо гэдэг.
Шинжлэх ухаан зөвхөн эрдэмтдэд хамаарахаа больж ердийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байна. Шинжлэх ухааны судалгааны үр дүнг ашиглан насан турш үргэлжлэх танин мэдэх үйлээ зохион байгуулах, эрүүл зөв амьдрах, туршлага хуримтлуулах, сурах үйлийг өөрийн сайн сайхны төлөө зөв удирдаж сурах нь цаг, энерги хэмнэх, илүү их амжилтад хүрэхэд тусална. Энэ асуудал угтаа хүний хөгжлийн асуудал болох бөгөөд уг асуудлыг тархины бүтэц, үүрэг, ажиллах зарчимд тулгуурлан сэтгэл зүйн талаас нь хүргэх юм.
Оюутан суралцагсдад сонирхолтой лекц уншсан
профессор Н.Нансалмаа багшдаа баярлалаа
Оюутан, төгсөгчийн хэлтэс



