Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ИЙН ПРОФЕССОР Н.НАНСАЛМАА ОЮУТНУУДАД “БИО КОМПЬЮТЕРИЙН ТОХИРГОО” СЭДВЭЭР СОНИРХОЛТОЙ ЛЕКЦ УНШИНА

Огноо: 2019-11-042019-11-05

Image may contain: 1 person, indoorНямжавын Нансалмаа нь 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү, Свердловск хотуудад суралцаж 1983 онд Уралын их сургуулийг “Орос хэл, утга зохиолын багш, хэл бичиг судлаач” мэргэжлээр төгссөн. 1983 оноос МУИС-д тасралтгүй 35 жил багш, тэнхимийн эрхлэгч, Орхон аймгийн салбар сургуулийн Сургалт-Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн. 2000 оноос МУИС-ийн профессорын албан тушаалд ажиллаж байна. 1997 онд “Орос, монгол хэлний амьтны нэрийн хүншүүлсэн утгыг утгазүй, тользүйн хүрээнд судлах нь” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг амжилттай хамгаалсан. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2004 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Дэд профессор”, 2012 оны 01 сарын 20-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Профессор” цол хүртсэн. Профессор Н. Нансалмаа нь эрдэм шинжилгээний 242 бүтээл туурвисан. Үүнээс нэг сэдэвт зохиол, их дээд сургуулийн сургалтад зориулсан сурах бичиг 16-г бүтээсний 10-ыг бие дааж зохиосон нь өнөөдөр их сургуулийн бүх шатны сургалтын хэрэглэгдэхүүн болжээ. Эдгээрээс хэлшинжлэлийн салбарын бакалавр, магистр, докторын түвшний сургалтанд зориулсан “Үгийн сан судлал” (2005, 2013), “Хэл шинжлэлийн судалгааны аргазүй” (2011, 2014), “Ерөнхий хэл шинжлэл” (2012), “Танихуйн хэл шинжлэл” (2014), “Нийгэм хэл шинжлэл” (2018) номууд орчин цагийн хэлний онолын шинэ хандлагыг тусгаснаас гадна “Хэл шинжлэлийн судалгааны аргазүй”, “Танихуй хэл шинжлэл” ном нь Монгол улсад энэ салбарт анхны бүтээл болсон билээ. Дээрх ном, сурах бичгүүд хэлний мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан, магистрант, докторантуудын заавал үзэх ном болсон ба профессор Н.Нансалмаагийн хэлшинжлэлийн салбарт туурвисан 4 бүтээлийн зохиогчийн эрхийг Оюуны өмчийн газар баталгаажуулсан байна. Эрдэм шинжилгээний 32 өгүүлэл бичиж гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд нийт 40 илтгэл хэлэлцүүлжээ. Мөн түүнчлэн МУИС-ийн болон олон улсын 4 төсөлд ажиллаж, салбартаа жинтэй хувь нэмэр эрдэмтэн юм.

ХЭЗЭЭ: 2019 оны 11 дүгээр сарын 04 14.20 цагаас ХААНА: МУИС-ийн номын сан, 202 тоот лекцийн өрөө

ОЮУТАН, ЗАЛУУС ТА БҮХНИЙГ СОНИРХОЛТОЙ ЛЕКЦЭНД УРЬЖ БАЙНА. Оюутан, төгсөгчийн хэлтэс

 

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X