“ОЮУТНЫ ЭРХ” эшлэлийн уралдааныг зарлаж байна
Огноо:Олон Улсын Оюутны эрхийг хамгаалах өдөр буюу 11 сарын 17-ыг тохиолдуулан оюутан залуучууд өөрсдийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх, эерэг давлагаа, эерэг нөлөөлөл бий болгох зорилготой ОЮУТНЫ ЭРХ эшлэлийн уралдааныг зарлаж байна. Өөрийн гэсэн бодолтой байх чухал ч тэр бодлоо бусдад хүргэхэд илүү ухаан шаардагддаг... Оюутан залуучуудаа идэвхтэй оролцоно уу.

