• “Сонгуульд оролцьё, Сонгуулийн эрхээ эдэлье” сэдэвт сургалт

    Огноо:
    УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ сонгогч” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Оюутны албатай хамтран МУИС-ийн 1, 2 дугаар дамжааны оюутнуудад “Сонгуульд оролцьё, Сонгуулийн эрхээ эдэлье” сэдэвт сургалт явуулахаар төлөвлөөд байна. Сургалт 2016 оны 05 дугаар сарын 18 нд 14:00 цагаас хичээлийн 1 дүгээр байрны дугуй зал-нд болно “Сонгуульд оролцьё - Сонгуулийн эрхээ…
  • Доктор Ц.Соёл-Эрдэнэ “Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа

    Огноо:
    МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-SPEAKER SERIES) хөтөлбөрийн 5 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Соёл-Эрдэнэ оролцлоо. Ц.Соёл-Эрдэнэ нь “Цагаан алтны бүлгийн болон газрын ховор элементүүдийн геохимийн эргэлтийн судалгаа” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа. Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар…
  • Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт МУИС-ийн хичээлийн 1дүгээр байрны 301 тоотод явагдаж байна

    Огноо:
    Монгол улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 222-р тогтоол, Улсын онцгой байдлын комиссын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот тушаалын дагуу Улс орон даяар Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт 05 дугаар сарын 12-25 ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Яг одоо хичээлийн 1 дүгээр байрны 301 тоотод МУИС-ийн оюутнуудыг дархлаажуулалтад хамруулж байна.
  • Нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах тухай

    Огноо:
    Монгол улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 222-р тогтоол, Улсын онцгой байдлын комиссын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот тушаалын дагуу Улс орон даяар Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт 05 дугаар сарын 12-25 ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд МУИС-д 2016 оны 05 дугаар сарын 16-20 ны хооронд хичээлийн байруудаар явж оюутнуудыг дархлаажуулалтад хамруулна.…
  • ОРОС ХЭЛНИЙ VII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    Огноо:
    2016 оны 05 сарын 07 ны өдөр МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхим орос хэлний VII Олимпиадыг амжилттай зохион явууллаа. Орос хэлний олимдиад МУИС, МУБИС, МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль, Орхон их сургуулийн 100 орчим оюутан оролцлоо. А ангилалд зөвхөн МУИС-ийн 1-р түвшний ОХУ-д болон Монгол улсад орос хэлний сургалттай сургууль төгсөөгүй оюутнууд оролцож МУИС-ийн Бизнесийн сургуулийн I түвшний оюутан…
  • “Монголын өв, соёл” олон улсын зуны сургалт болно

    Огноо:
    МУИС-ийн франц хэлний хөтөлбөр хариуцсан багш нар Франц хэлтэн их, дээд сургуулиудын холбоотой  (AUF) хамтран 2016 оны 8 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд Монголд анх удаа олон улсын зуны сургалт зохион байгуулна. Франц хэлтэн их, дээд сургуулиудын холбоонд 106 улсын 817 их, дээд сургууль гишүүнээр элссэн байдаг бөгөөд Монгол   Улсын   Их   Сургууль   2013-2014   оны   хичээлийн   жил   уг холбоонд элсэн орсон. МУИС-ийн…
  • “МОНГОЛЫН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛНО

    Огноо:
    МУИС-ийн багш эрдэмтэд монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны хавар олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Сансарын хиймэл дагуулын судалгаа шинжилгээ, сансар судлалын талаарх сонирхолтой мэдээлэл, өртөөчилсөн сургалтыг тус сургуулийн багш, ажилтан, суралцагчид, эцэг эхийг хамруулан 2016 оны 5-р сарын 13-ны өдрийн 10-14 цагийн хооронд зохион байгуулахаар боллоо.
  • “Монгол орны геологи” семинар боллоо

    Огноо:
    Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Геологи-Геофизикийн тэнхим, Монголын Геологийн Холбоо болон Канадын Бритиш Колумбын Их Сургууль “University of British Columbia”, “Society of Economic Geology”, “Mineral Deposit Research Unit” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан “Монгол орны геологи” “Geology of Mongolia” сэдэвт семинарт Оюу толгойн ордыг нээсэн МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, геологич Д.Гарамжав, Эрдэнэтийн Овоо ордыг нээсэн Төрийн соёрхолт…
  • “Химийн бодисын аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт боллоо

    Огноо:
    МУИС-ийн ШУС-ын БУС-ын Химийн тэнхимээс  “Химийн бодисын аюулгүй ажиллагаа” сэдэвт  сургалт-семинар2016 оны 05-р сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтанд  Байгалийн ухааны салбарын Биологи, Газар зүй, Геологи, Физикийн тэнхимийн багш, сургалтын инженерүүд, лаборант нар, гаднын байгууллагаас ЭМШУИС, ҮЭМХүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцон “Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем-2015” Химийн бодистой ажиллах, хадгалах, тээвэрлэх, устгах үеийн аюулгүй ажиллагаа, Химийн бохирдол, түүнийг багасгах …
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар