“Химийн бодисын аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт боллоо
Огноо:МУИС-ийн ШУС-ын БУС-ын Химийн тэнхимээс “Химийн бодисын аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт-семинар2016 оны 05-р сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтанд Байгалийн ухааны салбарын Биологи, Газар зүй, Геологи, Физикийн тэнхимийн багш, сургалтын инженерүүд, лаборант нар, гаднын байгууллагаас ЭМШУИС, ҮЭМХүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцон “Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем-2015” Химийн бодистой ажиллах, хадгалах, тээвэрлэх, устгах үеийн аюулгүй ажиллагаа, Химийн бохирдол, түүнийг багасгах арга замын талаар шинэ мэдлэг, мэдээлэл бүхий илтгэлүүд тавигдлаа.
Сургалтанд оролцогчид химийн бодисын ангилал, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ хаягжуулалтын сэдвээр дасгал ажил гүйцэтгэн, сургалтыг өнөөгийн эрэлт хэрэгцээнд тохирсон сонирхолтой хэлбэрээр явуулж, сурах бичиг гарын авлага, холбогдох материалаар хангасан байна.
Сургалтанд оролцогчдод сертификат гардууллаа.
Сургалтанд оролцсон Байгалийн ухааны салбарын хамт олонд ажлын амжилт хүсье.
Химийн тэнхим