Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Сонгуульд оролцьё, Сонгуулийн эрхээ эдэлье” сэдэвт сургалт

Огноо: 2016-05-13

УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ сонгогч” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Оюутны албатай хамтран МУИС-ийн 1, 2 дугаар дамжааны оюутнуудад “Сонгуульд оролцьё, Сонгуулийн эрхээ эдэлье” сэдэвт сургалт явуулахаар төлөвлөөд байна.

Сургалт 2016 оны 05 дугаар сарын 18 нд 14:00 цагаас хичээлийн 1 дүгээр байрны дугуй зал-нд болно

“Сонгуульд оролцьё - Сонгуулийн эрхээ эдэлье” сэдэвт сургалтын хөтөлбөр

Нэг: Сургалтын зорилго

"Сонгуульд оролцьё - Сонгуулийн эрхээ эдэлье” сургалт нь 2012 оны 7-р сараас хойш 18 нас хүрч сонгуульд анх удаа оролцох залуучуудад Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн утга учир, ардчилал ба сонгуулийн тогтолцоо болон сонгуульд оролцохын ач холбогдол, үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой юм.

Түүнчлэн, шинэ сонгогчдод ардчиллын хөгжилд сонгуулийн эзлэх байр суурь болон шинээр батлагдсан сонгуулийн хуулийн онцлог, зарчим, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зорилго, онцлого, харьцуулалтын талаар танилцуулах, сонгуульд хариуцлагатай хандах, сонгох эрхийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршино.

Хоёр: Сургалтын хөтөлбөр

№ Сэдэв Хугацаа
1 Ардчилал гэж юу вэ? Бид яагаад ардчиллыг сонгосон бэ? 1 цаг
2 Сонгууль нь ардчиллын тулгуур болох нь 1 цаг
3 УИХ-ын болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн онцлог 1 цаг

Гурав: Хөтөлбөрийн агуулга, арга зүй

Сэдэв Агуулга Арга зүй
Ардчилал гэж юу вэ? Бид яагаад ардчиллыг сонгосон бэ?
  •  Ардчиллын тухай ойлголт
  •  Ардчиллын үнэт зүйлс
  • Ардчиллын зарчим
  • Мэдээлэл түгээх
  • Теле нэвтрүүлэг үзүүлэх
  • Слайд ашиглан хичээл заана
Сонгууль нь ардчиллын тулгуур болох нь
  • Ардчилсан сонгуулийн тухай ойлголт
  • Сонгох, сонгогдох эрх
  • Та Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж сонголт хийхэд бэлэн үү?
  • Мэдээлэл өгөх
  • Теле нэвтрүүлэг үзүүлэх
  • Мэтгэлцээнээр үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэглэх
УИХ-ын болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн онцлог
  • Монгол улсын сонгуулийн тухай хууль
  • 2016 оны сонгуулиудын онцлог
  • Сонгуульд хэрхэн оролцох, саналаа өгөх
  • Санал тоолох автомат машины тухай
  • Мэдээлэл өгөх
  • Теле нэвтрүүлэг үзүүлэх
  • Слайд ашиглах

Оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X