“Монгол орны геологи” семинар боллоо
Огноо:Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Геологи-Геофизикийн тэнхим, Монголын Геологийн Холбоо болон Канадын Бритиш Колумбын Их Сургууль “University of British Columbia”, “Society of Economic Geology”, “Mineral Deposit Research Unit” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан “Монгол орны геологи” “Geology of Mongolia” сэдэвт семинарт Оюу толгойн ордыг нээсэн МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, геологич Д.Гарамжав, Эрдэнэтийн Овоо ордыг нээсэн Төрийн соёрхолт геологич Г.Сандуйжав болон бусад томоохон ордуудыг нээж илрүүлэх ажилд оролцож байсан монголын нэртэй геологчид болох зөвлөх геологич Ч.Ганхуяг, Б.Алтангэрэл, геологич О.Ганцэцэг, Ч.Алтанзул, Канадын Бритиш Колумбын Их Сургуулийн судлаачид болон МУИС-ийн профессор Б.Эрдэнэцогт, ШУТИС-ийн профессор С.Жаргалан багш нар илтгэлүүд тавиж, туршлагаа солилцон амжилттай зохион байгууллаа.
Тус семинарт оролцогч Канад улсаас ирсэн геологчид, магистр, докторын оюутнууд болон судлаачид 2016 оны 5-р сарын 8-наас 20-ныг дуустал Монголын томоохон ордууд болох Оюу толгой болон Хармагтайн зэс-алтны порфирын ордууд, Таван толгой нүүрсний орд, Эрдэнэтийн Овооны зэс-молибдени порфирын орд, Төмөртэй овооны төмрийн орд, Бороо болон Гацууртын алтны үндсэн ордуудаар хээрийн экскурсыг хийж, геологийн тогтоцтой танилцаж байна.