• Олон улсын оюутнуудын мэндчилгээний өдөр амжилттай болж өндөрлөлөө

    Огноо:
    2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын оюутнуудын мэндчилгээний өдрийг Оюутны албанаас амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт МУИС-д суралцаж байгаа гадаад болон Монгол оюутны төлөөлөл болох 180 гаруй оюутнууд оролцсон. Оюутнууд орон орны дуу бүжгээр мэндчилж, МУИС-ийг хэн сайн мэдэх вэ? тэмцээнд оролцсон бөгөөд оны шилдэг оюутнуудаа шалгаруулснаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
  • МУИС-ийн олон улсын оюутнуудын мэндчилгээний өдөрлөг

    Огноо:
    МУИС-д суралцаж буй Монгол болон олон улсын оюутнуудын мэндчилгээний өдөрлөгийг 2015 оны 12 дугаар сарын 18 ны өдөр зохион байгуулах гэж байна.   МУИС-ийн Монгол болон гадаад оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу.
  • Нийт оюутнуудын анхааралд

    Огноо:
    Сүхбаатар дүүргийн  Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, мэрэгжлийн хэлтсээс зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сургалт уулзалт болох тул Оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу.   Хэзээ: 2015 оны 12 сарын 16-ны өдөр буюу Лхагва гаригт  16.30-17.30 цагт болно. Хаана: Хичээлийн 1 дүгээр байр Эрдмийн танхим /Дугуй заал/ Оюутны алба
  • Эрэл шийдэл оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

    Огноо:
    МУИС - ШУС-ийн Социологи - Нийгмийн ажлын тэнхимийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Орчин Үеийн Монголын Нийгэм Өөрчлөлт, Хөгжлийн Чиглэл" сэдэв доорх "Эрэл шийдэл" оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний бага хурлын 3-р байранд МУБИС-ийн оюутан Ч.Нямдорж, 2-р байранд МУИС-ийн Нийгмийн ажлын 4-р түвшний оюутан Г.Ганжаргал, 1-р байранд МУИС-ийн Нийгмийн ажлын 3-р түвшний оюутан  К.Алтынбек…
  • Эрдэмтэн багш нар англи хэл сурах арга туршлагаас хуваалцав

    Огноо:
    Энэ оны 12-р сарын 7-нд хичээлийн 1-р байрны дугуй зааланд Оюутны алба, ГХТ (Гадаад хэлний төв), ИБАСТ (Их Британи, Америк судлалын тэнхим)-тэй хамтран “Оюутны хөгжлийн жил” ажлын хүрээнд МУИС-ийн оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Англи хэл сурах арга туршлагаас” сэдэвт лекцийг амжилттай зохион байгууллаа. Уг лекцээр Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш доктор А.Батхишиг, Антропологи-Археологийн тэнхимийн багш Ж.Лхагвадэмчиг нар өөрсдийн Англи…
  • Англи хэл сурах арга туршлагаас

    Огноо:
    Оюутны хөгжлийн жилийн хүрээнд Оюутны алба, Гадаад хэлний төв, Их Британи, Америк судлалын тэнхим хамтран  зохион байгуулж буй "Англи хэл сурах арга туршлагаас" гэсэн оюутнуудад зориулсан цуврал лекцийг зохион байгуулж байна. Лекц: 2015 оны 12-р сарын 7 өдөр, 16:00-18:00 цагт Нээлттэй хэлэлцүүлэг: 2015 оны 12 сарын 14 өдөр, 16:30-18:30 цагт Хаана: Хичээлийн I байрны дугуй зал Оюутан та бүхэн өргөнөөр…
  • ХШУИС-ийн оюутнуудад хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт зохион байгуулав

    Огноо:
    Оюутны хөгжлийн жилийн хүрээнд МУИС-ийн Оюутны албанаас төлөвлөсөний дагуу ХШУИС-ийн 3-4-р түвшингийн оюутнуудад зориулан Оюутан суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх, чадавхижуулах үүднээс “CV хэрхэн бичих вэ?”, “Ажлын ярилцлагад орох зөвлөмж”, “Дадлага яаж хийдэг вэ, интерншип гэж юу вэ” гэсэн 3-н үндсэн сэдвийн хүрээнд  сургалт зохион байгуулав. Сургалтыг БС-ийн менежментийн тэнхимийн дэд профессор З.Алтанчимэг, ахлах багш Б.Шүрэнцэцэг, ахлах багш Б.Сарантуяа нар удирдан явууллаа.
  • ОУХНУС-ийн оюутнуудад сургалт явуулав

    Огноо:
    МУИС-ийн ОУХНУС-ийн 3-4 дүгээр ангийн оюутнуудад 2015 оны 11-р сарын 21-22-ны өдрүүдэдэд МУИС-ийн хичээлийн 5-р байрын 202 тоотод "Ирээдүйгээ төлөвлөхүй", "Ажлын ертөнц рүү алхан орохуй- ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх", "Ажилдаа эзэн болохуй" сэдэвт цуврал сургалтыг Оюутны албаны мэргэжилтэн Ш.Солонго хийв. Уг сургалтаар: Сургуульд сурч мэргэжил эзэмшиж байгаа нь өөрийгөө ажил хөдөлмөрт хэрхэн бэлдэж байгаагийн нэг хэсэг. Өөрийгөө, бичиг баримтаа бэлдэхийн зэрэгцээ…
  • Олон улсын оюутны эрхийн өдрөөр “Оюутны хөгжлийн жилийн” үйл ажиллагаа

    Огноо:
    МУИС нь оюутны өөрийн оролцоо, идэвх санаачлагд түшиглэсэн, тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, суралцах орчин нөхцөлийг сайжруулах замаар оюутны хөгжлийг хангах үүднээс 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил" болгон зарласан билээ. Энэхүү жилийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлыг 2015 оны 11-р сарын 17-оос 18- ны хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байр болон бүрэлдэхүүн сургуулиудын хичээлийн байруудад их сургуулийн…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар