Олон улсын оюутны эрхийн өдрөөр “Оюутны хөгжлийн жилийн” үйл ажиллагаа
Огноо:МУИС нь оюутны өөрийн оролцоо, идэвх санаачлагд түшиглэсэн, тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, суралцах орчин нөхцөлийг сайжруулах замаар оюутны хөгжлийг хангах үүднээс 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил" болгон зарласан билээ.
Энэхүү жилийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлыг 2015 оны 11-р сарын 17-оос 18- ны хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байр болон бүрэлдэхүүн сургуулиудын хичээлийн байруудад их сургуулийн нийт багш, ажилтан, оюутан суралцагчдад мэдээлэх, тэдний оролцоог ханган ажиллахад чиглэгдлээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр оюутны алба оюутнуудад зориулсан дараах үйлчилгээнүүдийг үзүүллээ:- ЭМДаатгалын үйлчилгээ, мэдээлэл өгөх Витаминжуулалтын аян
- Оюутны үнэмлэхийг үнэгүй хэвлэж өгөх /11:00-12:00 хугацаанд/
- Төрийн сангийн зээл, Үндэсний тэтгэлэг, бусад тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх Оюутны албаны талаарх мэдээлэл өгөх Оюутан солилцооны талаар мэдээлэл өгөх Хямдралтай номын худалдаа
- Оюутны баяр учраас үнэгүй цай кофегоор дайлж бэлэг барих
- Клубуудын танилцуулга





Үйл ажиллагаанд Оюутны албаны бүх мэргэжилтэн бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, мэдээлэл өглөө.