ОУХНУС-ийн оюутнуудад сургалт явуулав
Огноо:МУИС-ийн ОУХНУС-ийн 3-4 дүгээр ангийн оюутнуудад 2015 оны 11-р сарын 21-22-ны өдрүүдэдэд МУИС-ийн хичээлийн 5-р байрын 202 тоотод "Ирээдүйгээ төлөвлөхүй", "Ажлын ертөнц рүү алхан орохуй- ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх", "Ажилдаа эзэн болохуй" сэдэвт цуврал сургалтыг Оюутны албаны мэргэжилтэн Ш.Солонго хийв.
Уг сургалтаар:- Сургуульд сурч мэргэжил эзэмшиж байгаа нь өөрийгөө ажил хөдөлмөрт хэрхэн бэлдэж байгаагийн нэг хэсэг. Өөрийгөө, бичиг баримтаа бэлдэхийн зэрэгцээ чухал хийх ажил бол ирээдүйд ажиллах байгууллагаа судлах.
- Ажилд орно гэдэг бол өөрийгөө ойлгож мэдэн, тохирох мэргэжлээ зөв сонгож, байгууллага судалсны дараа сонгож байгаа байгууллагтаа хандаж, өөрийгөө ойлгуулж, сонголтод хэрхэн өртөх /ажлын ярилцлага/
- Шинэ ажилд ороод байгууллагынхаа соёлыг ойлгох, түүнтэй зохицон ажиллах, мэдлэгийн, чадварын, харилцааны, ойлголцлын үр дүнд даван гарч ажилдаа үлдэх, ажилдаа эзэн болох зэрэг сургалтуудыг явууллаа.
Тус сургалт нь "Өөрчлөлтийг чиглүүлэгч Төв" ТББ-иас гаргасан их дээд сургууль төгсөж байгаа оюутнуудад зориулж гаргасан гарын авлагын дагуу хийгдсэн болно.