2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл эхэллээ
Огноо:
өнөөдөр /2023.02.02/ МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл эхэллээ. Календарчилсан төлөвлөгөөнд тусгасан хоёрдугаар сарын үйл ажиллагаа Календарчилсан төлөвлөгөөтэй ЭНД дарж танилцаарай. Амжилт хүсье!
ЗАМЫН ЗАРДЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР /2023-01-30/
Огноо:
Өвлийн амралтаараа 500 болон түүнээс дээш км нутагт амраад ирсэн оюутнуудын замын зардлын материалыг 2023 оны 2-р сарын 6-наас 2-р сарын 20 хүртэлх хугацаанд хичээлийн 2-р байрны 110 тоотод хүлээн авна. Дээр заасан хугацаанд материалаа зохих зааврын дагуу бүрдүүлж өгнө үү. материалын загварыг энд дарж татаж авна уу. ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо
Огноо:
Монгол Улсын Их Сургууль нь 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөлт хийснээс хойш 81 жилтэйгээ золгож, 2022-2023 оны хичээлийн жилд 78 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийг төгсөж буй докторын зэрэгтэй 16, магистрын зэрэгтэй 351, бакалаврын зэрэгтэй 604, нийт 971 төгсөгчдөд…
Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв
Огноо:
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 8 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Түвшинтогоо оюутны 3 дугаар байрны оюутнуудад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи, тамхины хор уршигийн талаар яриа, таниулга хийв. Суралцагсдад зориулсан хууль, эрх зүйн сургалт, мэдээлэл, яриа таниулга цувралаар үргэлжлэн явагдана. ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд
Огноо:
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ 2022-2023 оны хичээлийн жилийн 2-р улирал /хаврын/-д “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ээр үргэлжлүүлэн сурах голч онооны болзол хангасан (бакалавр 2,8; магистр, доктор 3,2) оюутнууд хариуцсан сургуулийнхаа мэргэжилтэнтэй утсаар холбогдож мэдээллээ өгнө үү. Мөн тэргүүлэх чиглэлээр суралцдаг болзол хангасан оюутнууд шинээр хүсэлтээ гаргаж болно. (Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 7 дугаар тогтоолын 2-р хавсралтын дагуу Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил багтсан.) Дээрх…
МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна
Огноо:
Монгол Улсын Их Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт 78 дах удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд хичээлийн 2-р байрны А танхимд /343/ зохион байгуулагдана. МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө 100,000 гаруй суралцагч…
Огноо:
МУИС-д солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих зорилгоор олгодог БНСУ-ын иргэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сонхүний нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сон Хүн нь Солонгос хэл, судлалын тэнхим байгуулагдсан цагаас эхлэн мэргэжилтэн багшаар ажиллаж, МУИС дахь…
МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын төлөөлөл Зочин профессор Нийл Дачактай уулзлаа
Огноо:
АНУ-ын Кэнэса их сургуулийн профессор Нийл Дачак МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Суралцагчид МУИС-ийн орчны дэд бүтэц, хүртээмжийн талаар, хөгжлийн бэрхшээлээс хамаарч суралцагч бүрд тулгарч буй хэрэгцээ шаардлага, асуудлуудын талаар өөрсдийн санал бодлоо хуваалцав. Зочин профессор хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцахад шаардлагатай хичээлийн тохируулгын талаар ярилцан зөвлөгөө өгсөн юм. Хичээлийн тохируулга авсан оюутнууд багштайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа,…
Зочин профессор Нийл Дачак Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй туршлага солилцлоо
Огноо:
АНУ-ын Кэнэса Их сургуулийн тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн гүйцэтгэх захирал, дэд профессор Нийл Дачак “Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзлаа. АНУ-ын Их сургуулиуд нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад үзүүлдэг үйлчилгээ, төрөөс хэрхэн дэмждэг тухай, мөн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих төвийн санхүүжилтийн асуудлыг хэрхэн бүрдүүлдэг болон сургалтын орчны тохируулгын талаар багш,…
Зочин профессор Нийл Дачак, “Гэрэлт цох” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс нарыг хүлээн авч уулзав
Огноо:
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. МУИС-д элсэн суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид бакалаврын болон ахисан түвшинд амжилттай суралцахад шаардлагатай орчин нөхцөлийг үе шаттай сайжруулах, сургуулийн бүхий л нийгмийн харилцаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх, МУИС-ийн нийт багш, ажилтан, суралцагчдад эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий “Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” үйл ажиллагааг…