Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Зочин профессор Нийл Дачак, “Гэрэлт цох” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс нарыг хүлээн авч уулзав

Огноо: 2023-01-052023-01-05

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. МУИС-д элсэн суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид бакалаврын болон ахисан түвшинд амжилттай суралцахад шаардлагатай орчин нөхцөлийг үе шаттай сайжруулах, сургуулийн бүхий л нийгмийн харилцаанд тэдний  оролцоог нэмэгдүүлэх, МУИС-ийн нийт багш, ажилтан, суралцагчдад эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий “Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” үйл ажиллагааг Оюутан, төгсөгчийн хэлтэс зохион байгуулж ажиллалаа.

Уг үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын Кэнэса Их сургуулийн тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Нийл Дачакийг урьж төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон төрлийн хэлэлцүүлэг, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, харилцан туршлага солилцсон юм.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч зочин профессор Нийл Дачак, “Гэрэлт цох” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн нөлөөллийн ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар ярилцаж, харилцан санал солилцов. Уулзалтад МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн дэд профессор Д.Бадмаанямбуу, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцлоо.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X