Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо

Огноо: 2023-01-20

Монгол Улсын Их Сургууль нь 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн  84 дүгээр тушаалаар анхны төгсөлт хийснээс хойш 81 жилтэйгээ золгож,  2022-2023 оны хичээлийн жилд 78 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.  

2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийг төгсөж буй докторын зэрэгтэй 16, магистрын зэрэгтэй 351, бакалаврын зэрэгтэй 604, нийт 971 төгсөгчдөд 5 ээлжээр диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа.  

Эрдмийн баярын үйл ажиллагаанд: 

  • МУИС-ийн захирал Д.Бадарч
  • МУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Очирхуяг
  • Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр
  • Санхүү, хөрөнгө  оруулалт эрхэлсэн захирал Ч.Энхбаяр болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн багш нар, эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон юм. 

МУИС-ийн нийт төгсөгч шавь нартаа цаашдын ажил амьдралын урт замд нь чиг болох үнэт сургаал, зөвлөмжөө хайрлан баярын мэндчилгээ дэвшүүлж эрхэм профессор багш нар үг хэллээ. 

  • Шинжлэх ухааны сургуулийн  Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн профессор, Монгол Улсын Гавьяат багш К.Улыкпан
  • Шинжлэх ухааны сургуулийн  Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, Шинжлэх уахааны гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа 
  • Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн  Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, Академич, Чингис хаан одонт  Д.Доржготов
  • Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн профессор, Монгол Улсын Гавьяат багш Н.Тунгалаг
  • Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Монгол Улсын Гавьяат багш Х.Сэлэнгэ 

НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.  

 

Эрдмийн баярын шууд дамжуулалтын бичлэгийг https://www.facebook.com/www.num.edu.mn/videos/506340774936925 холбоосоор үзээрэй.

Эрдмийн баярын зургийг ЭНД дарж татаж авна уу.

Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт хүсье. 

ЭРДМИЙН БАЯРЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС 

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X