Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Огноо: 2023-01-10

МУИС-д солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих зорилгоор олгодог БНСУ-ын иргэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сонхүний нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сон Хүн нь Солонгос хэл, судлалын тэнхим байгуулагдсан цагаас эхлэн мэргэжилтэн багшаар ажиллаж, МУИС дахь солонгос судлалын сургалт судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол дахь солонгос судлалыг хөгжүүлэх, солонгос хэл судлалын мэргэжилтэн, судлаач бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Тэрээр цаг үеийн нөхцөл байдал, цар тахлын хүнд хэцүү үед солонгос хэл соёлыг амжилттай судалж буй оюутан суралцагчдадаа дэмжлэг үзүүлэн 2020-2021 оны хичээлийн жилд нийт 11 оюутанд 10 сая төгрөгний тэтгэлгийг хувийн зүгээс олгосон юм. 2021-2022 оны хичээлийн жилд нийт 3 оюутанд 3 сая төгрөгний тэтгэлэг гардуулсан. 2022-2023 оны хичээлийн жилд нийт 4 оюутанд 4 сая төгрөгний тэтгэлгийг 3 дах жилдээ гардуулж байна.

Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд ХУС-ын дэд захирал Н.Алтантөгс, Ази судлалын тэнхимийн багш нарын төлөөлөл оролцож,  шалгарсан оюутнуудад баяр хүргэн, цаашдын сурах үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө. 

Хүндэт профессор Квон Сон Хүн оюутнуудад хандан “Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Тэтгэлэгт шалгарсан оюутнуудад баяр хүргэе. 2022 он бол дэлхий дахинд корона цар тахлын хүнд хэцүү цаг үе байсан. Гэсэн хэдий ч хүнд цаг үеийг тэвчээртэйгээр давж туулсан та бүхэнд ирж буй 2023 ондоо амжилтаар дүүрэн он байхыг чин сэтгэлээсээ хүсье. Цар тахал, хэцүү цаг үе бүр мөсөн дуустал бүгдээрээ нүүр дүүрэн инээмсэглэхийг хүсье. Солонгос хэл судлаж байгаа оюутнууддаа хандан хэлэхэд ямагт өөртөө итгэх итгэлтэй, бахархалтайгаар яваарай гэж хэлмээр байна. Та нар бол Монгол улсын шилдэг сургуульд хамгийн сайн багш нараас эрдэм ном, амьдралын суурийг хэрхэн тавихыг сурч байна. Ямар ч ажилд,  ямар ч мэргэжилд амьдралын суурь их чухал шүү. Амьдралд ч мөн ялгаагүй суурь муутай хүн амархан шантардаг бол суурь сайтай хүн хэцүү бэрхшээлийн гүнд харин ч илүү ихийг бүтээж чаддаг. Надад үргэлж бахархаж явдаг зүйл байдаг. Түүний нэг нь оюутан та нар маань юм. Манай оюутнууд сайхан сэтгэлтэй, даруу төлөв, сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг тиймээс та бүхнийг өсөн дэвжих ирээдүйтэй гэж боддог. Та бүхэн түмэндээ нэртэй, төрдөө зүтгэлтэй, сурч эзэмшсэн мэдлэгээрээ улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаарай гэж хүсье. Өнөөдөр манай нийгэмд шуналтай хүн биш, шударга хүн хэрэгтэй. Бусдыг ашигладаг биш харин тусладаг хүн хэрэгтэй. Та бүхэн сайн сурч боловсроод хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж амжилтанд хүрч бусад хүмүүст болон нийгэмд туслаж амьдрахыг хүсч байна. Би МУИС-д ажиллаж байх хугацаандаа олон хүний тус дэмжлэгийг хүртсэн. Тэдгээр хүмүүс байхгүй байсан бол би 30 жил ажиллаж чадахгүй байсан байх аа. Миний 30 жил ажилласан нь ганц миний гавъяа биш тэнхимийн багш нар бусад эрдэмтэн багш нарын ач тус юм. Өнөөдөр 4 оюутанд тэтгэлэг олгосноор миний авсан ач тусыг жоохон ч гэсэн хариулж байна гэж бодохоор миний сэтгэл туйлын баяртай байна. Та бүхний амьдрал гэрэл гэгээтэй аз жаргалаар дүүрэн байх болтугай” гэж  ярилаа. 

Тэтгэлэг хүлээн авсан суралцагчдын нэрс 
№  Овог  Нэр  Сургууль  Хөтөлбөр 
1  Дэмбэрэлдодов  Гүнчинбадам  ШУС-ХУС  Гадаад хэлний орчуулга (Солонгос) 
2  Хишигбат  Жаргалмаа  ШУС-ХУС  Гадаад хэлний орчуулга (Солонгос) 
3  Сүхээ  Сэргэлэн  ШУС-ХУС  Гадаад хэл, орон судлал (Солонгос) 
4  Ганбаатар  Хишигжаргал  ШУС-ХУС  Гадаад хэлний орчуулга (Солонгос) 
*Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдадаа сурлагын өндөр амжилтыг хүсье.   

Ази судлалын тэнхим 

Оюутан, төгсөгчийн хэлтэс 

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X